Төрийн банкЭдийн засагОнцлохФото сурвалжлага

Төрийн банк олон нийтэд нээлттэй хувьцаат компани болох ажлаа эхлүүллээ

Өнөөдөр Монголын хөрөнгийн зах зээлийн түүхэнд цоо шинэ хуудас нээж, Төрийн банк олон нийтэд нээлттэй хувьцаат компани болох үйл ажиллагаагаа эхлүүллээ.

Тодруулбал, Төрийн эзэмшлийн банк анх удаа олон нийтийнх болж компанийн засаглал, ил тод байдал, олон нийтийн хяналт оролцоог нэмэгдүүлж, Монголын санхүүгийн салбарт Хөрөнгийн зах зээлийн хөгжилд томоохон түлхэц үзүүлэхүйц түүхэн чухал арга хэмжээг Улаанбаатар зочид буудлын Улаанбаатар Их Танхимд зохион байгуулав.

Монгол Улсын Их хурлаас 2021 онд Банкны тухай хуулийг шинэчлэн баталсан. Хуулийн өөрчлөлтийн хүрээнд арилжааны банкууд, тэр тусмаа системийн нөлөө бүхий 5 банк IPO гаргаж, олон нийтийн компани болох үүрэг хүлээсэн юм. Олон нийтэд нээлттэй хувьцаат компани болох ажлыг Төрийн банк эхлүүлж, олон нийтэд IPO зарласнаар иргэд банкны хувьцаа эзэмшигч болох бодит боломжийг бүрдүүллээ.

Төрийн банкны хувьцааны 20 хүртэлх хувийг 2022-2023 онд үе шаттайгаар олон нийтэд санал болгохоор Засгийн газрын хөтөлбөрт тусгагдсан бөгөөд энэ удаад 5 хувь, ирэх онд 15 хувийн хувьцаагаа олон нийтэд нээлттэй санал болгох юм.

Системийн нөлөө бүхий банкуудаа манлайлан, төрийн өмчит компаниудаас анх удаа Төрийн банк IPO хийж байгаа ба Банкны тухай хуулиа хэрэгжүүлж томоохон банкууд ээлж дараалан IPO гаргана.

Та бүхэн Төрийн банкны IPO-той холбоотой мэдээллийг ЭНД ДАРЖ авна уу.

П.Нарандэлгэр

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version