Малын тэжээлийн хангамж, ашиг шимийг нэмэгдүүлэх дарш бэлтгэх аргыг танилцуулав
Архангай аймгийн Ихтамир суманд /2022.09.15-16/ зохион байгуулагдсан Бэлчээрийн үндэсний V дугаар форумын хоёр дахь өдөр ХААИС-ийн Мал Аж Ахуй Биотехнологийн Сургууль, Мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн Архангай аймаг дахь салбарын эрдэмтэн, судлаачид орон нутагт хадлан тэжээлийн нөөц, чанарыг нэмэгдүүлсэн арга туршлагаасаа хуваалцлаа.
Тодруулбал, Халгай, улаанбуудайн хивэгний болон ногоон тэжээл навчны гэсэн хоёр төрлийн дарш бэлчээрийн монгол малд зориулсан 5 төрлийн багсармал тэжээл хийх арга, технологийг зааж сургаж хадлангийн газрыг тордон сайжруулсан туршлагыг тайлбарлан таниулав.
Энэ сургалтыг ХААИС, МААБС-ийн багш, доктор, дэд профессор Б. Баасанжалбуу, МААЭШХ-ийн Архангай аймаг дахь салбарын ЭША Д. Бат-Эрдэнэ нар сургалтыг удирдан чиглүүлж, ХААИС-ийн судлаач оюутнууд болон Ихтамирын Итгэл ҮТН-ийн гишүүд хамтран зохион байгуулж ажилласан юм.
П.Нарандэлгэр