Гадаад харилцааХАА-н салбарОнцлохFocus
Монгол Улсын ХАА-н салбарт хэрэгжсэн хөтөлбөрүүдийг танилцуулав
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн 2022 оны 9 дүгээр сарын 12-14-ны өдрүүдэд Тайландын Хаант улсын Бангкок хотноо зохиогдож буй 11 дэх удаагийн Олон улсын Өмнөд-Өмнөдийн хамтын ажиллагааны экспод оролцож байна.
Тэрбээр НҮБ-ын Хүнс, Хөдөө Аж Ахуйн Байгууллага болон БНХАУ-ын Өмнөд-Өмнөдийн хамтын ажиллагаа, гурван талт хамтын ажиллагааны хүрээнд Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуйн салбарт 2010-2016 онд хэрэгжсэн хөтөлбөрийн үр дүнг танилцууллаа.
Мөн Ромд төвтэй хөгжлийн байгууллагуудын сургуулийн үдийн хоолны хөтөлбөрийн хөгжлийн хэлэлцүүлэгт оролцож өмнөх хамтын ажиллагааны ололт, амжилт болон цаашдын үйл ажиллагааны талаар ярилцав.