Хууль эрх зүйОнцлох

МХЕГ: Аюултай нян илэрсэн 507.08 тонн махыг устгуулна

Мах, махан бүтээгдэхүүний үйлдвэр, агуулахын үйл ажиллагаанд хийсэн хяналт шалгалтын дүн мэдээллийг МХЕГ-аас өнөөдөр танилцууллаа.

Мэргэжлийн хяналтын байгууллагын хяналт шалгалтаар экспортлох эрхгүй буюу эрхээ хэтрүүлэн хэрэглэсэн аж ахуйн нэгжүүдийг илрүүлжээ. Экспортлох эрхгүйгээр долоон аж ахуйн нэгж 541.5 тонн мах бэлтгэсэн бол долоон компани экспортлох эрхгүйгээр дулааны аргаар мах бэлтгэж агуулахдаа хадгалсан байжээ.

Мөн шинжилгээний дүнгээр найман аж ахуйн нэгжээс стандартын шаардлага хангаагүй, хүний биед сөрөг нөлөө үзүүлж болзошгүй аюултай нян илэрсэн 507.08 тонн махыг устгуулах саналыг холбогдох байгууллагад хүргүүлжээ.

Шинжилгээний дүнгээр стандартын шаардлага хангаагүй буюу хүний эрүүл мэндэд хортой гэж үзсэн мах, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн найман аж аж ахуйн нэгжийг энэ үеэр танилцуулав.

– Өргөө мийт трейд ХХК

– Тэлмүүн-Ану ХХК

– Алтанцээл меат ХХК

– Эх хөгжил ХХК

– Эм Ди Си Пи ХХК

– Хан сүжигт ХХК

– Өлзийт тал ХХК

– Хүн Од ХХК

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version