Орон нутагFocus

Мал амьтны шилжилт хөдөлгөөнийг хязгаарлав

Хөвсгөл аймгийн хөрш зэргэлдээ болон бусад аймагт малын гоц халдварт өвчин гарч буй учраас  зөөвөрлөгдөн, дамжин тархах эрсдэлээс сэргийлэх зорилгоор Хөвсгөл аймгийн нутаг дэвсгэрт бүх төрлийн мал, амьтны орох шилжилт хөдөлгөөнийг 9 дүгээр сарын 5-ны өдрөөс 2023 оны 1 дүгээ сарын 1 хүртэл түр хориглолоо.

Мөн малын гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, тандалт судалгааны ажлыг эрчимжүүлэх, батлагдсан журам, удирдамж зааврын хүрээнд малын шилжилт хөдөлгөөнд тавих хяналтыг чангатгаж, захирамжийн хэрэгжилтийг хангаж ажиллахыг Хөвсгөл аймгийн Засаг дарга  Ш.Идэрбаясгалан Мал эмнэлэг, Мэргэжлийн хяналт, Цагдаагийн газар, Онцгой байдлын газрын дарга нарт үүрэг болголоо.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version