ОнцлохНийслэл

Уулзвар дээр байрлуулсан камераар тухайн машин хэдэн км зам туулсныг бүртгэнэ

Нийслэлийн автозамын түгжрэлийг бууруулах зорилтын хүрээнд 420 тэрбум төгрөгийг төсөвлөөд буй. Нийслэлийн автозамын түгжрэлийг бууруулах нэгдсэн төслийн захирал Ч.Батзориг дээрх төслийн задаргааг танилцуулсан юм. 

Тэрээр ” Улсын төсөвт тушаах байсан орлогыг нийслэлийн түгжрэлийг бууруулахад зарцуулах шийдвэрийг өнгөрсөн онд Засгийн газраас гаргасан. Энэ хүрээнд 2022-2024 онд  нийслэлийн төсөвт хөрөнгө оруулалтын ажлыг автозамын түгжрэлийг буруулах ажилд зарцуулна. Энэ жил тус төслийн анхны хөрөнгө оруулалт болох 114.4 тэрбум төгрөгийг НИТХ баталсан.

Бид энэ хүрээнд нийт 12 багц ажлыг хийж гүйцэтгэж байна. Нэгдүгээрт газар чөлөөлөлтийн ажилд 75 тэрбум төгрөгийг зарцуулсан. Хоёрдугаарт нийтийн тээврийн парк шинэчлэлийн ажил хийж, энэ жил 600 орчим автобусыг шинэчлэхээр төлөвлөсөн.

Одоогийн байдлаар 100 гаруй автобусыг оруулж ирээд байна. Энэхүү ажлын урьдчилгаа төлбөрт 76 тэрбум төгрөг зарцууллаа. Хүүхдийн цэцэрлэгийн хүртээмжийг сайжруулахад 100 орчим тэрбум төгрөг нийслэлийн төсвөөс шийдвэрлээд байгаа. Одоогийн байдлаар нийслэлийн цэцэрлэгүүд 138 мянган хүүхдийг хүлээж авах хүчин чадалтай боллоо.

Ирэх жилд сургуулийн хүртээмжийг нэмэгдүүлэхээр төлөвлөсөн. Түүнчлэн, бид 13 байршилд зам засварын ажилд 70 орчим тэрбум төгрөгийн санхүүжүүлт олгоод байна. Мөн хайс хашаа буулгах ажилд 31 мянган тэрбум төгрөгийг зарцуулаад байгаа юм. Цаашлаад нийслэлийн авто замын түгжрэлийг бууруулах төслийн хүрээнд зам тээврийн удирдлагын ухаалаг системийг нэвтрүүлнэ.

Энэхүү ажилд 22.3 тэрбум төгрөг төсөвлөөд байна.  RFS буюу ухаалаг систем нэвтрүүлснээр нийслэлийн түгжрэл 50 хувиар буурна. Нийслэлийн замын хөдөлгөөний удирдлагын төвийн мэдээллийн технологийн инженерүүдийн бүтээж буй хяналтын системээр уулзвар дээр байрлуулсан камераар машинуудыг хянаж, тухайн машин нийт хэдэн км зам туулсныг бүртгэнэ.

Улмаар орон нутгийн болон хотын машинуудыг таньж ялган, өөр өөр төлбөр ногдуулна. Орон нутгийн машин нийслэлийн замд явсан км тутамдаа 45 төгрөг, хотын жолооч нар 15 төгрөг төлнө. Мөн Улаанбаатар хотын замын төлбөр моторын багтаамжаас хамаараад жижиг машин 20,000, том машин 40,000 төгрөг төлдөг суурь үнийг хэвээр хадгална.

Авто зогсоолын хүрэлцээ муутай Чингэлтэй, Сүхбаатар дүүргүүдэд 5-9 давхар авто зогсоол барихаар байршлаа сонгожээ. Нийт арван байршил сонгосон ч газар чөлөөлөлтийн улмаас энэ ажил удаашралтай байна.

Авто машин ачилтын журамд өөрчлөлт оруулна. Ингэхдээ таны машиныг шууд ачихгүй, эхний удаад сануулна. Хоёр дахь удаа торгох бол гурав дахь удаад ачна. Ингэхдээ журмын хашаанд оруулсан бүх машиныг автоматаар оношилгоонд оруулдаг болно. Учир нь нийслэлд бүртгэлтэй 600 мянга орчим машины 55 хувь нь л оношилгоонд ордог” гэлээ. 

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version