НийгэмFocus

108 иргэнийг гол, усны аюулаас хамгааллаа

Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын газраас “Бяцхан үрсээ болзошгүй эрсдэлээс хамгаалъя” аяныг гурван сарын хугацаанд зохион байгууллаа.

Энэ хүрээнд алба хаагчид хүн олноор цуглардаг Өлгий, Бугат, Цэнгэл сумдын төвд Ховд голын эрэг дагуу, Цэнгэл сумын “Хотон”, “Хурган нуур”, “Бага түргэний хүрхрээ”, Толбо сумын “Толбо” нуурын эрэг дагуу хөдөлгөөнт болон байнгын эргүүлийн үүрэг гүйцэтгэж, гол, усны ослоос урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг мэдээллийг хүргэсэн юм.

Эргүүлийн хугацаанд  10260 гаруй хүнд сэрэмжлүүлэг яриа таниулга хийж, 8356 иргэнд урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг, зөвлөмж тараан, гол, усанд осолдох эрсдэлтэй 108 иргэний аюулгүй байдлыг ханган ажиллалаа гэж Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version