БоловсролFocus

“Говь”-ийн багачууд цэцэрлэгтэй боллоо

Үндэсний топ аж ахуйн нэгж Говь компани байгууллагынхаа дэргэд цэцэрлэг ажиллуулахаар шийдвэрлэж зуны туршид тохижилт, засвар, үйлчилгээ хийсэн. Өнөөдөр тус цэцэрлэгийн нээлт болж 120 хүүхдийг хүлээн авч байна. Говь компани 1500 ажилтантай, ажилтнууд нь 2-5 настай 500 хүүхэдтэй юм байна.

Аав ээжийн ажлын газрын дэргэд цэцэрлэгтэй байснаар ажилтан ажилдаа сэтгэл ханамжтай байж, тогтвор суурьшилтай ажиллах болож бүрдэнэ

Хөдөлмөрийн бүтээмж сайжирна

Байгууллагын нийгмийн хариуцлага дээшилнэ

Шинээр ажлын байр бий болно

Ажлын цаг ашиглалт сайжирна

Замын түгжрэл, стрессийг бууруулна

Бага насны хүүхдийн хөгжилд оруулсан 1 долларын хөрөнгө оруулалт ирээдүйд 12,9 долларын нийгмийн үр өгөөж өгдөг болохыг Нобелийн шагналт, эдийн засагч Жеймс Хейкман 2009 онд онцолсон байдаг. Шинэ цэцэрлэгийн нээлтийн үеэр Говь брэнд KIDS COLLECTION-ны танилцуулга болсон юм.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version