Сэтгэцэд нөлөөлөх ургамлыг нийслэл рүү нэвтрүүлэхийг завдав
Сэтгэцэд нөлөөлөх ургамлыг нийслэл рүү нэвтрүүлэхээр завдсаныг илрүүллээ. Тодруулбал, өнөөдөр буюу 2022 оны 09 дүгээр сарын 02-ний өдөр Гүнт дэхь шалган нэвтрүүлэх постоор “Toyota SAI” маркийн тээврийн хэрэгслээр иргэн Б. Б. Т. нар мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх төрлийн /Канабис/ битүү скочдсон 3 кг орчим 4 ширхэг гялгар хар тортой ургамал, Мөн цаасанд боодолтой нунтаглаж хатаасан ургамлыг тээвэрлэж явсан байна.
Тэднийг Экологийн цагдаагийн албаны эргүүл хяналт шалгалтын хэлтсийн цагдаа, цагдаагийн ахлагч Д.Лхагва-Очир Гүнт чиглэлээс тээвэрлэн явсныг хяналт шалгалт хийн илрүүлж, Чингэлтэй дүүргийн хоёрдугаар хэлтэст шилжүүлэн өгчээ.
Энэ төрлийн гэмт хэрэгт холбогдсон тохиолдолд Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлд зааснаар 1-8 жилийн хорих ял ногдуулдаг тул эцэг, эхчүүд хүүхдэдээ байнгын хяналт тавьж, энэ төрлийн гэмт хэрэгт холбогдуулахгүй байхыг анхаарууллаа.