Засгийн газарОнцлохОрон нутаг
Улаанбаатар-Дархан чиглэлийн авта замын ажилтай танилцав
Зам тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын гүйцэтгэгч нар, хяналт тавьж буй зөвлөх компанийнхан гээд ажил хариуцсан бүх хүмүүстэй уулзаж тулгамдсан асуудал юу байгааг газар дээр нь сонслоо.
Нийт 8 компани 700 орчим машин техник 1500 шахам хүн хүчтэйгээр ажиллаж байна.Гэхдээ 5 багц ажлаас 2 болон 4-р багцын ажил үнэхээр төвөгтэй хоцрогдолтой байна
Гол шалтгаан нь цементийн тасалдал. Учир нь нэг өдөрт 1000 тн цемент шаардлагатай ч 400-500 тн л байгаа аж. Хөтөлийн цементийн үйлдвэр засварт орж, хүндрэл үүссэн тул нийлүүлэлт тасалдахгүй байхад анхаарч ажиллах нь чухал байгааг гүйцэтгэгчид онцолжээ.