НийслэлFocus

ЧДНЭ-ийн байр барих газрыг бүрэн чөлөөллөө

НИТХ-ын дарга Ж.Батбаясгалан болон төлөөлөгч Б.Мөнхбат, Л.Ариунтуяа,  Н.Батсүмбэрэл нар тус дүүрэгт улс, нийслэл, орон нутгийн хөрөнгө оруулалтаар хийгдэж буй бүтээн байгуулалтын ажлын явцыг газар дээр нь очиж шалгалаа.

Тухайлбал 9 дүгээр хороо Дэнжийн мянгын Цагаан байрны хойд уулзвараас “Хүчит шонхор” захын уулзвар хүртэлх 4 эгнээ бүхий автозам, үерийн усны байгууламж, далангийн барилгын явцтай газар дээр нь очиж ажиллалаа.

Мөн тус хороонд дүүргийн Төр захиргааны байр баригдаар төлөвлөж буй бөгөөд 4.8 га газрыг чөлөөлөөд байна. Цаашид дахин газар чөлөөлж, сургууль, цэцэрлэгийн цогцолбор, Соёлын төв байгуулж дэд бүтцийг хөгжүүлэхээр төлөвлөж байгаа  аж.

Мөн  дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр дүүргийн нэгдсэн эмнэлгийн байр барих газар бүрэн чөлөөлөгдсөн байна. 

Нийт 2.8 га газрыг чөлөөлсөн бөгөөд нэмж 4 талбар нэгжийг чөлөөлж, эмч ажилчдын байр барихаар төлөвлөж буй аж. Харин эмнэлгийн дэд бүтэц, инженерийн шугам сүлжээний асуудлыг нийслэлээс шийдвэрлэх шаардлагатай байна.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version