ЦХХХЯFocus

Н.Учрал: Цомхон чадварлаг багаар яамныхаа үйл ажиллагааг явуулна

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын Цахим хөгжил, харилцаа холбооны сайдын албан тушаалд Ням-Осорын Учрал томилогдлоо.

УИХ-ын гишүүн, Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал мэдээлэхдээ “Шинэ яамны бүтэц орон тоо батлагдсан. Төрийн албаны цалингийн итгэлцүүрийг IT мэргэжилтнүүдэд өөрөөр тогтоох хуулийг дагалдуулж хийсэн. Эдгээр мэргэжилтнүүдийг цалин хөлсний хувьд бусадтай ижил үзэхэд асуудал дагуулж байна. Илүү бүтээмжтэй, цомхон чадварлаг багаар яамныхаа үйл ажиллагааг явуулахад анхаарна.

Манай салбар бусад салбараас илүүтэй нарийн мэргэжил шаарддаг. Төр заавал бүх ажлыг хийхгүй. Зарим ажлыг хувийн хэвшил, мэргэжлийн холбоодоор хийлгэж, аутсорсинг хийхэд анхаарна. Хатуу дэд бүтцээ сайжруулах, төсөв мөнгийг нэмэгдүүлэхэд анхаарна. Шилэн кабел тавигдаагүй сум, багууд бий. Энд шилэн кабел тавих төсвийг суулгахад анхаарна” гэв.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version