УИХ-ын байнгын хороод өнөөдөр /2022.08.30/ хуралдаж, дарга нараа сонгож, уг асуудлыг УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаанд танилцуулж, санал хураалт явууллаа.
- Б.Энх-Амгаланг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны даргад 79 хувиар
- Л.Мөнхбаатар Хууль зүйн байнгын хорооны даргад 98.2 хувиар
- П.Анужинг Нийгмийн бодлогын байнгын хорооны даргад 94.7 хувиар
- Э.Батшугарыг Инновац, цахим бодлогын байнгын хорооны даргад 96.5 хувиар
- Т.Энхтүвшинг Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны даргад 93 хувиар
- Г.Мөнхцэцэгийг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортынбайнгын хорооны даргад 88.3 хувиар
- Ц.Цэрэнпунцаг Эдийн засгийн байнгын хорооны даргад 92.9 хувиар
- Б.Баттөмөрийг Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны даргад 89.8 хувиар
- Б.Саранчимэгийг Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны даргад 85 хувиар
- Г.Тэмүүлэнг Төсвийн байнгын хорооны даргад 93 хувиар сонгож баталлаа.
- Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Мөнхбат үргэлжлүүлэн ажиллахаар болсон юм.
Байнгын хороодын дарга нарыг маргаашаас үүрэгт ажилдаа шуурхайлан орж, ажиллахыг УИХ-ын дарга Г.Занданшатар санууллаа.