БоловсролОнцлох

Цэцэрлэгээр түрээслэх байрыг яаралтай ашиглалтад оруулах чиглэл өгөв

Боловсрол, шинжлэх ухааны дэд сайд Г.Ганбаяр, Боловсролын ерөнхий газрын дарга Т.Ням-Очир тэргүүтэй албаныхан Баянзүрх дүүрэгт ажиллалаа.

Цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх ажлын хүрээнд шаардлага хангасан байрыг түрээсэлж, цэцэрлэгийн зориулалтаар засварлан ашиглалтад оруулахаар ажиллаж байгаа. БЗД-т ажиллахдаа цэцэрлэгийн засвар болон санхүүжилтийн асуудлыг газар дээр нь шийдвэрлэж, холбогдох мэргэжилтнүүдэд ажлыг шуурхайлахыг үүрэгдэн хичээлийн жилээс өмнө цэцэрлэгийг ашиглалтад оруулах чиглэл өгөв.

Баянзүрх дүүргийн 50 байршилд нийт 16279.01 метр.кв талбайг цэцэрлэгийн зориулалтаар ашиглана. Ингэснээр 169 бүлэгт 4980 хүүхэд цэцэрлэгт хамрагдах боломж бүрдэж байна. Тухайлбал,

-БЗД-ийн 8-р хороонд байрладаг 301 дүгээр цэцэрлэгийн салбар 90 хүүхдийн хүчин чадал бүхий шинэ цэцэрлэгийг Хэрлэн апартментын нэг давхарт ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Тус хороонд цэцэрлэгийн насны нийт 1203 хүүхэд бий. Түрээсийн цэцэрлэг, шинэ цэцэрлэг ашиглалтад орсноор ирэх хичээлийн жил хүүхдийг цэцэрлэгт 100 хувь хамруулах боломжтой болох юм.

-24-р хороонд 168 дугаар цэцэрлэгийн салбар цэцэрлэгийг байгуулахаар ажиллаж байна. 50 хүүхдийн хүчин чадалтай. Энэ сарын 25 гэхэд засварын ажлыг дуусган хүлээлгэж өгөхөөр ажиллаж байна.

-22-р хорооны Дэлгэрэх хотхонд 115 дугаар цэцэрлэгийн салбар 200 хүүхдийн хүчин чадалтай цэцэрлэг ашиглалтад орно.

-5-р хороонд 146 дугаар цэцэрлэгийн салбар 50 хүүхдийн ортой цэцэрлэг байгуулахаар ажиллаж байна.

-42-р хорооны Нарт хотхонд цэцэрлэгийн зориулалтаар 700 метр.кв талбайд 300 хүүхдийн хүчин чадалтай цэцэрлэг байгуулна. 268 дугаар цэцэрлэгийн салбар болох бөгөөд энэ долоо хоногт засварын ажлыг гүйцэтгэн хүлээлгэж өгөх юм. Мөн хорооны Алтан тэвш хотхонд 267 дугаар цэцэрлэгийн салбар 4 бүлэг бүхий 100 хүүхдийн ортой цэцэрлэг ашиглалтад оруулна.

-26-р хорооны тухайд Тайм таур хотхонд 129 дүгээр цэцэрлэгийн салбар 70 хүүхдийн хүчин чадалтай цэцэрлэг ашиглалтад орно. Харин Олимп хотхонд 147 дугаар цэцэрлэгийн салбар 90 хүүхдийн цэцэрлэгийн засварын ажил хийж байгаа аж.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version