ВидеоУлс төр

ХБНГУ-ын Бундестагийн гишүүн Манфред Грундыг хүлээн авч уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Холбооны Бүгд Найрамдах Герман улс /ХБНГУ/-ын Бундестагийн гишүүн, Бундестаг дахь Төв Азийн бүлгийн дарга Манфред Грундыг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга тус улстай эдийн засгийн хамтын ажиллагаагаа хөгжүүлэх болон хоёр улсын хамтарсан томоохон төслүүдийг ажил хэрэг болгохын чухлыг онцлов. Мөн талууд хоёр орны цаашдын хамтын ажиллагаа болон сэргээгдэх эрчим хүч, батлан хамгаалах гэх мэт тодорхой салбаруудад хэрхэн хамтарч ажиллах боломж байгаа талаар санал солилцсон юм.

2017 оны байдлаар Монгол, ХБНГУ хооронд хийсэн худалдааны бараа эргэлтийн хэмжээ 140 сая гаруй ам.доллар байгаагаас экспорт 10 сая гаруй ам.доллар, импорт 130 сая орчим ам.долларыг эзэлж байна. Мөн ХБНГУ-ын шууд хөрөнгө оруулалт 2017 оны байдлаар 50 сая ам.доллар байсан нь манай улс дахь гадаадын шууд хөрөнгө оруулалтын 0.8 орчим хувьтай тэнцэж байгаа юм байна.

0 0 votes
Article Rating

Холбоотой мэдээ

Subscribe
Мэдэгдэх

0 Comments
Хуучин
Шинэ Top
Inline Feedbacks
View all comments
Back to top button
wpDiscuz
0
0
Would love your thoughts, please comment.x
Exit mobile version