Улаанбаатар, Хөх хот чиглэлийн нислэгийг зогсоох шийдвэр гарсан тухай Гадаад Харилцааны Яамнаас мэдээллээ.
Тус яамнаас өгсөн мэдээллээр, БНХАУ-ын Хятадын иргэний нисэхийн холбогдох журмын дагуу 2022 оны 7 дугаар сарын 19-ны СА902 Улаанбаатар-Хөххот чиглэлийн нислэгээр ирсэн зарим иргэдээс Ковид-19-ийн халдварын тохиолдол илэрсэн тул 8 дугаар сарын 8-наас 4 удаагийн нислэг буюу 2 сарын хугацаанд нислэгийг зогсоох шийдвэр гаргасан байна.
Эргэн сануулахад, Монгол Улсын Засгийн газраас 2022 оны зургаадугаар сарын 1-ний өдрөөс БНХАУ-ын Хөх хот болон Гуанжоу хот руу нислэг үйлдэх шийдвэр гаргасан. Ингэхдээ “Аэро Монголиа” ХХК 28 хоногт нэг удаа Хөх хот чиглэлд, “Эйр Чайна” ХХК 28 хоногт 2 удаа Хөх хот чиглэлд шууд нислэг үйлдэхээр зохицуулаад байсан юм.