НийгэмОнцлох

ХӨСҮТ-д 328 хүн коронавирусээр халдварлан эмчлүүлж байна

ХӨСҮТ-өөс цар тахлын халдварын нөхцөл байдалтай холбоотойгоор өнөөдөр /2022.07.22/ мэдээлэл өглөө. Дэлхийн улс орнуудад цар тахлын халдвар нэмэгдэж, давтан халдвар авах тохиолдол их байна. Иргэд халдвар аваад эдгэснээс 180 хоногийн дараа буюу 6 сарын дараа дахин “ковид”-оор халдварлаж байгаа тухай мэргэжилтнүүд хэлж байна. Манай улсад ч халдварын тархалт өсч байна. Өвчилсөн иргэдийн дунд хоолой өвдөх шинж тэмдэг 58 хувь, хуурай ханиалгах 56 хувь, толгой өвдөх 41 хувь гэх зэргээр голлох шинж тэмдгүүд илэрч байгааг ХӨСҮТ-өөс мэдээллээ.

Энэ үеэр ХӨСҮТ-ийн Эрт сэрэмжлүүлэг, хариу арга хэмжээний нэгжийн дарга О.Сувдмаа коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх зөвлөмж, хариу арга хэмжээний талаар мэдээлэв.  Тэрбээр “АНУ-ын бүх мужид Омикроны BA.4, BA.5 хувилбар давамгайлсан хэвээр байна. Түүнчлэн Ази, Европын улс орнуудад ч энэ хувилбар давамгайлж байгаа юм. Үүнтэй холбоотойгоор ДЭМБ болон мэргэжлийн төв байгууллагуудаас энгийн боловч олон төрлийн халдварт өвчнөөс сэргийлэх боломжтой зөвлөмж хүргүүлж байна.

Зай барих, битүү орчин, олныг хамарсан үйл ажиллагаанд оролцохдоо амны хаалт зүүхийг зөвлөе. Аж ахуйн нэгж, албан байгууллага, гэр дотроо чийгтэй болон хуурай цэвэрлэгээг тогтмол хийж хатуу гадаргууг цэвэрлэх хэрэгтэй. Коронавирусээс урьдчилан сэргийлэх энгийн зөвлөмжийг дагаж мөрдөх нь чухал” гэлээ. 

ХӨСҮТ, Хүлээн авах яаралтай тусламжийн тасгийн эрхлэгч Б.Батсүх “ХӨСҮТ-д 487 хүн эмчлүүлж байна. Тэдгээрийн 328 нь коронавирусийн халдвараар өвдсөн хүмүүс. Биеийн байдлыг үнэлбэл хүндэвтэр буюу уушгины хатгаатай 234, хүнд 46, маш хүнд оноштой 6 хүн байна. Эмнэлгийн хүчин чадлын хувьд бүх л тасаг, нэгжүүдэд коронавирусийн халдвартай хүмүүсийг авч байгаа. Омикроны ВА.4, ВА.5 хувилбарын эмнэлзүйн шинж тэмдгийн тухайд хоолой өвдөх, хуурай ханиалгалт их байх, халуурах, үе мөч өвдөх зовуурь түгээмэл илэрч байна.

Тандалт судалгааны албанаас хийгдсэн хүмүүсийн эмнэлзүйн шинж тэмдгийг авч үзвэл хоолой өвдөх 58%, хуурай ханиалгах 56.3% толгой өвдөх 41.8%, хоолой сэрвэгнэх шинж тэмдэг 41.4%-д нь илэрсэн. Бага насны хүүхдүүдэд хоол боловсруулах замын хямралууд болох бөөлжих, суулгах зэрэг зовуурь 4-6%-д нь илэрч байна” гэлээ.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version