ГССҮТ-ийн Нийгмийн эрүүл мэндийн албаны дэргэдэх Нэг цэгийн үйлчилгээний төвөөр 2021 байдлаар нийт 805 үйлчлүүлэгч гэр бүлийн хүчирхийлэлд өртөж эрүүл мэндийн тусламж болон бусад шаардлагатай үйлчилгээ авчээ. 2022 он гарсаар нийт 424 хүн ирж эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авсан. Үүнээс:
- Насанд хүрсэн эмэгтэйчүүд- 323
- Насанд хүрсэн эрэгтэй-35
- Хүүхэд-66 тус тус үйлчилүүлж бие махбодь, эдийн засаг, сэтгэл санаа болон үл хайхрах хэлбэрийн хүчирхийлэлд өртөж эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, амь нас аюулгүй байдлаа хамгаалуулахаар эмнэлгийн болоод түр хамгаалуулан байрлах үйлчилгээ аваад байна.
ЭМЯ, ГССҮТ-өөс санаачлан “Гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хохирогчдод эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх нь” сургалтыг НҮБХАС-ийн техникийн дэмжлэгтэйгээр 2019 онд НЦҮТ-тэй 10 аймагт зохион байгуулж байсан туршлагатай. 2022 онд нийт 11 аймагт дээрх сургалтыг хийхээр төлөвлөсөн бөгөөд эхний хагас жилийн байдлаар Архангай, Сүхбаатар, Дундговь, Увс, Сэлэнгэ, Ховд аймгийн (АНЭ, БОЭТ) нийт 150 эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулиар хүлээсэн үүргийнх нь дагуу гэр бүлийн хүчирхийллийг хэрхэн яаж эрт илрүүлэх, мэдээлэх, хариу арга хэмжээ авах чадавхи сайжруулах чиглэлээрх сургалт амжилттай зохион байгууллаа. Энэхүү сургалтыг зохион байгуулснаар эрүүл мэндийн салбар дахь эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн хуулиар хүлээх үүргийг эрчимжүүлж, гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн, өртөж болзошгүй хүнийг илрүүлэх болон осол гэмтэлд өртөхөөс урьдчилан сэргийлэх ач холбогдолтой юм.