TravelОнцлох

ОХУ-аас 45 425, БНСУ-аас 14 282, Казакстан улсаас 10 368 жуулчин иржээ

БОАЖЯ-наас мэдээлснээр 7 дугаар сарын 18-ны байдлаар манай улсад нийт 96 536 жуулчин аялжээ. Үүнээс ОХУ-аас 45 425, БНСУ-аас 14 282, Казакстан улсаас 10 368 жуулчин ирсэн байна.

Засгийн газраас энэ оны 2 дугаар сарын 14-нд олон улсад нээлттэй улс болсноо албан ёсоор зарлаж, хилээ нээсэн. “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд эдийн засгийн нөхцөл байдлыг богино хугацаанд сэргээж, голлох салбарын нэг аялал жуулчлалыг эрчимтэй сэргээх бодлого, үйл ажиллагааг үе шаттай хэрэгжүүлж эхлээд байна.

Монгол Улсын Засгийн газар, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэхэд тулгамдаж буй асуудлыг шуурхай шийдвэрлэж, эдийн засгийн өгөөжийг нэмэгдүүлэхэд онцгойлон анхаарч дараах шийдвэрийг гарган ажиллаж байна. Үүнд:

  • Монгол Улсад ирэх гадаадын иргэд, жуулчдад тавих эрүүл мэндийн шаардлагыг хөнгөвчилж вакцин хийлгэсэн байх шаардлагыг цуцлах, Монгол Улсад вакцин хийлгэх боломжтой талаар мэдээлэх;
  • Монгол Улсын аль ч хэсэгт аялж байснаас үл хамааран эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг бүх шатны эрүүл мэндийн байгууллагаар дамжуулах шуурхай авах нөхцөлийг бүрдүүлэх;
  • Европын зах зээлээс ирэх жуулчдын урсгалыг нэмэгдүүлэх зорилгоор Франкфуртын нислэгийн давтамжийг 7 хоногт 4 нислэгтэй байсныг 5 удаа болгон нэмэгдүүлэх;
  • Олон улсын болон дотоодын нислэгийн тоо, давтамжийг нэмэгдүүлэх, тогтвортой байлгах зорилгоор агаарын тээврийн компаниудад хөнгөлөлттэй зээл олгох, зарим татвараас чөлөөлөх;
  • Монгол Улсын аялал жуулчлалын голлох зах зээлийн орон болох БНСУ-ын аялагчдыг 90 хүртэлх хоногийн хугацаатай визгүй зорчих боломжийг 2024 он дуустал олгох;
  • Аялал жуулчлалын салбарын үйл ажиллагааг дэмжих зорилгоор 2023-2024 оныг “Монголд зочлох жил” болгон зарлах зэрэг томоохон шийдвэрийг гаргаад байна.

Эдгээрийн үр дүнд Монгол Улс нь гадаадын хөрөнгө оруулагч, жуулчдад нээлттэй 49 орны нэг болоод байна.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version