ОнцлохФото сурвалжлага

“Монголын сайхан орон”

Тулгар төр байгуулагдсаны 2230, 2231 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 815, 816 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111 жил, Ардын хувьсгалын 100, 101 жил, Монгол Улсад орчин үеийн дүрслэх урлагийн салбар байгуулагдсан буюу Монголын урчуудын эвлэлийн 80 жилийн ойн хүрээнд “Монгол хүн, Монгол ирээдүй, Монгол бахархал” уриан дор “МОНГОЛЫН САЙХАН ОРОН” уран зургийн үзэсгэлэн 4 дэх жилдээ дэлгэгдээд байна.

Наадамд зориулан гаргасан тус үзэсгэлэнд Монгол орны түүх соёл, аж байдал, зан заншил, үзэсгэлэнт байгаль, түүний дахин давтагдашгүй дүр төрхийг өнгөрсөн, одоо, ирээдүй цаг дор уран бүтээлчийн сэтгэл оюун өнгө дүрслэлээр урлагийн гайхамшигт бүтээл болгон хувиргасан дүрслэх урлагийн уран бүтээлүүдийг олон нийт, наадамчин олон, гадаад дотоодын зочид төлөөлөгчдөд дэлгэн үзүүлж байгаа ажээ. Үзэсгэлэнд уран зураг, уран баримал, монгол зураг, зураасан зураг,

Чимэглэх урлагийн 90 гаруй бүтээлүүд дэлгэгдсэн тус үзэсгэлэн Монголын урчуудын эвлэлийн Арт галерейн үзэсгэлэнгийн танхимд 2022 оны долоодугаар сарын 08-16-ны хооронд наадамчин олны мэлмийг баясгана.

1 / 38

П.Нарандэлгэр

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version