Нийслэл

Хүннүгийн язгууртны цогцолборын тохижилтын ажлыг эхлүүллээ

Улаанбаатар хотын түүх соёлын дурсгалт газрыг аялал жуулчлалын эргэлтэд оруулах, хадгалан хамгаалах зорилгоор 2020 оноос эхлэн Нийслэлийн Аялал жуулчлалын газраас хамгаалалтын бүс тогтоох, газар чөлөөлүүлэх ажлуудыг шат дараатай авч хэрэгжүүлж ирсэн. Тухайлбал, энэ оны 4-р сард Их тэнгэрийн амны хадны зургийн орчны тохижилтын ажлыг эхлүүлсэн бөгөөд 7- р сард дуусгахаар ажиллаж байна.

Тэгвэл өчигдөр буюу 2022 оны 7-р сарын 6-ны билигт сайн өдөр Сүхбаатар дүүргийн 20-р хороонд байрлах Хүннүгийн язгууртны цогцолбор, орчны тохижилтын ажлыг эхлүүлж, шав тавилаа.

Тохижилтын ажлын хүрээнд ШУА-ын Археологийн хүрээлэн, Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба, Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар, Сүхбаатар дүүргийн газар зохион байгуулалтын албатай хамтран ажиллаж байгаа бөгөөд гүйцэтгэгчээр “Өндөрхаан- Өргөө” ХХК ажиллах юм.

Эх сурвалж: НАЖГ

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version