УИХОнцлох

ҮББХ: Түр хороо байгуулах тухай УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийв

Улсын Их Хурлын Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн (2022.07.05) хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнэ нарын 22 гишүүнээс 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн “Хүнсний хангамжийг нэмэгдүүлэх, чанар аюулгүй байдлыг хангах, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих түр хороо байгуулах тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Байнгын хорооны хуралдаанаар тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед Улсын Их Хурлын гишүүн Б.Чойжилсүрэн тогтоолоор зөвхөн түр хорооны бүрэлдэхүүнийг батлах бөгөөд хэрэгжиж эхлэх хугацааг 2022 оны 10 дугаар сарын 05-наас гэж өөрчлөх, хууль зүйн техникийн шинжтэй зарим засваруудыг хийх, түр хорооны бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн Ч.Ундрамыг нэмэх санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн болно.

“Хүнсний хангамжийг нэмэгдүүлэх, чанар аюулгүй байдлыг хангах, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих түр хороо байгуулах тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг явуулсан талаарх Байнгын хорооны санал, дүгнэлт болон зарчмын зөрүүтэй саналыг Улсын Их Хурлын гишүүн Т.Аубакир чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version