Гадаад харилцааОнцлох

“Хилийн чанад дах монголчуудын нэгдсэн чуулга” уулзалт болж байна

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Гадаад харилцааны яам хамтран Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор анх удаа “Хилийн чанад дах монголчуудын нэгдсэн чуулга” уулзалтыг Улаанбаатар хотноо энэ сарын 3-6-ны өдрүүдэд зохион байгуулж байна. Энэ удаагийн чуулга уулзалтын хүрээнд “ХИЛИЙН ЧАНАД ДАХ МОНГОЛЧУУДЫН ЗӨВЛӨЛ” IV чуулган өнөөдөр Гадаад харилцааны яаман дээр боллоо.

Тус чуулга уулзалтыг нээж ГХ-ны сайд Б.Батцэцэг хэлсэн үгэндээ “Дэлхийн 87 улсад ажиллаж, амьдарч байгаа монголчууд маань өөрсдийн чин хүсэл эрмэлзэл, санаачилгаараа эвлэлдэн нэгдэж, хилийн чанадад оршин сууж буй иргэдийн эрх ашгийг хамгаалах, эх хэл, түүх соёл, өв уламжлалаа хадгалах, өвлүүлэн суралцахад үнэтэй хувь нэмэр оруулж ирснийг онцлон тэмдэглэсэн бөгөөд Монгол Улсын Засгийн газрын зүгээс хилийн чанад дахь иргэдийнхээ хүсэл эрмэлзлийг тууштай дэмжиж, санаа бодлыг үйл ажиллагаандаа тусган хэрэгжүүлж, хамтран ажиллах болно” гэдгийг онцоллоо.

Хилийн чанад дахь Монголчуудын нэгдсэн чуулга уулзалтад дэлхийн өнцөг булан бүрээс хүрэлцэн ирсэн 200 гаран иргэд ирж оролцож байгаа бөгөөд энэ өдөр “Хилийн чанад дах монголчууд” НҮТББ-ын тайлан төлөвлөгөөг хэлэлцэж, салбар хороодын танилцуулга, хийж хэрэгжүүлсэн ажлын талаар танхимаар болон цахим хэлбэрээр илтгэлүүд тавигдаж, дэвшүүлсэн асуудлуудаар дүгнэлт хэлэлцүүлэг явагдаж байна.

“Хилийн чанад дахь Монголчуудын нэгдсэн чуулга уулзалт” маргааш төрийн ордонд үргэлжилнэ.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version