НийслэлFocus

Аюулт үзэгдэл, ослын 27 дуудлагаар 13 иргэний амь насыг аврав

Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт тохиолдсон гал түймрийн 20, аврах ажиллагааны 7 дуудлагаар алба хаагчид шуурхай үүрэг гүйцэтгэлээ.

Энэ хугацаанд аюулт үзэгдэл, ослоос 13 иргэний амь нас, 250 сая төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалж, 2 буцалтгүй нэрвэгдэгчийг /цогцос/ цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгч ажиллалаа.

Дуудлага мэдээллийг 2021 оны мөн үеийнхтэй харьцуулахад гал түймрийн дуудлага 24,6% өссөн, аврах ажиллагааны дуудлага 13% буурсан, нийт дуудлага 22,1%-иар тус тус өссөн үзүүлэлттэй байна гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version