БоловсролFocus

“Код бичих охидын хөтөлбөр – 2022” нээлтээ хийлээ

Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбар дахь жендерийн тэгш бус байдлыг бууруулах, бүс нутгийн тоон хуваагдлыг багасгах, салбарын хүний нөөцийн бэлдэх зорилготой “Код бичих охидын хөтөлбөр – 2022” нээлтээ хийлээ.

Тус хөтөлбөрийг Цахим хөгжил, харилцаа холбооны яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Болор-Эрдэнэ санаачилж, ОНДО ХХК, ICT групп, Тапатрип, Юнител, Скайтел, Хаан банк, Голомт банк, Мэдээлэл холбооны сүлжээ ТӨХК-ийн дэмжлэгтэйгээр хоёр дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа бөгөөд Монгол орны өнцөг булан бүрээс 1500 гаруй охид бүртгүүлснээс 50 охиныг сонгон шалгаруулжээ.

Эдгээр 50 охин ирэх найман долоо хоногийн туршид веб хөгжүүлэгч болоход шаардагдах үндсэн чадваруудыг эзэмших бөгөөд хөтөлбөрөөс олж авсан мэдлэгээ ашиглан эх загвар бүтээх юм.

Хөтөлбөрт хамрагдаж буй охидын сургалтыг МУИС-ийн Хэрэглээний шинжлэх ухаан, инженерчлэлийн сургуулийн Мэдээлэл, компьютерын ухааны тэнхимийн багш нар хоёр дахь жилдээ хариуцан ажиллаж байна.

Код бичих сурснаар хүүхэд цэгцтэй логиктой сэтгэх, томоохон асуудлыг задалж үе шаттайгаар шийдвэрлэх, бүтээлч сэтгэлгээтэй болох томоохон ач холбогдолтой.

Эх сурвалж: ХХМТЯ

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version