Боловсрол

“Хувьсаж буй боловсрол” үндэсний хэлэлцүүлэг үргэлжилж байна

Ирээдүйн боловсролыг дахин төлөвлөх, Тогтвортой хөгжлийн зорилт-4-ийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, сурлагын хоцрогдлыг арилгах зорилго бүхий “Хувьсаж буй боловсрол” үндэсний хэлэлцүүлэг салбар хэлэлцүүлгээр үргэлжилж байна.

Хэлэлцүүлгийн эхэнд Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, НҮБ-ын Хүүхдийн сангийн суурин төлөөлөгч Эваристе Коуасси Комлан болон бусад төлөөлөгчид үг хэллээ. Энэ удаагийн салбар-II хэлэлцүүлэгт залуус, хэвлэл мэдээллийн байгууллагууд, аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчид, иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөл оролцож байгаа юм.

Тэд: 

-Дижитал суралцахуй ба хувирган өөрчлөлт

-Тэгш, хүртээмжтэй, аюулгүй, эрүүл сургууль

-Амьдрал, ажил хөдөлмөр, Тогтвортой хөгжлийн төлөөх суралцахуй ба ур чадварууд

-Багш, багшлахуй болон багшийн мэргэжил

-Боловсролын санхүүжилт зэрэг сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлж байна.  

“Хувьсаж буй боловсрол” үндэсний хэлэлцүүлгийн дэлгэрэнгүй мэдээллийг http://temn.mnier.mn/ холбоосоор авах боломжтой.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version