Газрын тосны хэрэглээг бууруулах эрсдэл ажиглагдаж байна
Өнгөрсөн долоо хоногт олон улсын томоохон биржүүд дээр “Брент” төрлийн газрын тосны үнэ 111.3-122.2-ам.доллар/баррель, “WTI” төрлийн газрын тосны үнэ 107.9-122.1 ам.доллар/баррелийн хооронд хэлбэлзсэн байна.
2022 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн хаалтын арилжаагаар “Брент” төрлийн газрын тосны үнэ 115.83 ам.доллар/баррель, “WTI” төрлийнх 110.42 ам.доллар/баррель ханштайгаар худалдаалагдсан нь өнгөрсөн долоо хоногийн үзүүлэлттэй харьцуулахад “Брент” төрлийн газрын тосны үнэ 3.6 хувиар, “WTI” төрлийн газрын тос 6.9 хувиар буурсан үзүүлэлттэй байна.
Өнгөрсөн долоо хоногт Төв банкууд бодлогын хүүгээ өсгөж, газрын тосны хэрэглээг бууруулж болзошгүй эдийн засгийн хямралаас болгоомжлох үед газрын тосны үнэ дахин өсөх хандлага ажиглагдсан. Мягмар гаригт “Брент” төрлийн газрын тосны фьючерс үнэ 64 цент буюу 0.6%-иар өсч, баррель нь 113.12 ам.доллар болсон.
Дэлхийн зах зээл шатахууны худалдан авалт буурч байгаа нь газрын тосны үнэ тогтмол өсөх шалтгаан болж байгаа бөгөөд энэ нь газрын тосны нийт хэрэглээг бууруулах эрсдэл ажиглагдаж байна.
ОХУ-ын газрын тосны экспортод Европын холбооны хориг арга хэмжээ нь газрын тосны нийлүүлэлтийн хязгаарлагдмал байдалд нөлөөлж байна. Мөн ОПЕК-ийн газрын тосны нөөц буурч байгаа нь тус байгууллага өмнөх үйлдвэрлэлийн зорилтоо биелүүлж чадахгүй байгаа нь газрын тосны үнэд нэмэлт дарамт учруулж байна.
Газрын тосны үнэ өнгөрсөн долоо хоногт унасан ч өсөлт аажим үргэлжилсээр байгаа бөгөөд цаашид илүү өсөх хандлагатай байж магадгүй ба “IG Client Sentiment Index”-ийн мэдээлснээр газрын тосны үнэ ойрын хугацаанд өсөж, буурах холимог хандлагатай байна гэжээ.
АНУ, Канад, Их Британи болон бусад зарим улс Оросын газрын тосны импортыг хориглосон ч Европын холбоо Оросын газрын тосноос ихээхэн хамааралтай хэвээр байна.
Ирэх долоо хоногт Германд болох “Их 7”-ын удирдагчдын дээд хэмжээний уулзалтын үеэр АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден газрын тосны үнийн төлөвлөгөөний талаар зөвшилцөхөөр төлөвлөж байгаа эсэхийг асуухад Йеллен “Бид маш идэвхтэй, түншүүдтэйгээ ажиллаж байна” гэжээ.
Эх сурвалж: WTI Crude Update: IEA See Demand Growth Return in 2023, Oil Sharply Lower (dailyfx.com), https://www.reuters.com/business/energy/oil-rises-market-caution-over-supply-concerns-2022-06-21/, https://www.reuters.com/business/energy/oil-wobbly-after-near-6-slump-economic-concerns-2022-06-20/, https://www.reuters.com/business/energy/hedge-fund-oil-bulls-checked-interest-rates-rise-kemp-2022-06-20/, U.S. in talks with allies on Russian oil price cap, says Yellen (yahoo.com)
“БРЕНТ” БОЛОН “WTI” ТӨРЛИЙН ГАЗРЫН ТОСНЫ ҮНИЙН СУДАЛГАА
(2022.01.22-2022.06.21)
Эх сурвалж: www.oilprice.com