Аймгуудын цэвэрлэх байгууламжын шинэчлэлтийн асуудлаар мэдээлэл сонслоо
Сайдын ээлжит шуурхай хуралдаан 2022.06.20-ны өдөр боллоо. Хуралдааны эхэнд яамны болон харьяа газруудын өнгөрсөн 14 хоногийн ажлын гүйцэтгэлийг Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Л.Идэрцогт танилцууллаа.
Танилцуулгын дараа Барилга, барилгын материалын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Гантулга барилгын материалын үнийн өсөлттэй холбоотойгоор хийж буй магадлалын ажлын явцыг мэдээллээ. Мөн Барилгын материалын үйлдвэрлэлийн хэлтсийн дарга Д.Батзориг цементийн тээвэр болон үйлдвэрлэлийн талаар, Санхүү хөрөнгө оруулалтын газрын дарга Э.Ганхүү хөрөнгө оруулалтын ажлуудад хийж буй аудитын мэдээг танилцуулав.
Шуурхай хуралдаанд Барилга, хот байгуулалтын дэд сайд Э.Золбоо Ипотекийн зээлийг сайжруулах ажлын хэсгийн судлаж, хийж хэрэгжүүлж буй ажлуудын талаар мөн мэдээлэл өглөө.
Сайд Б.Мөнхбаатар “1008” орон сууцны хорооллын барилгын ажлын явц, аймгуудын цэвэрлэх байгууламжуудын шинэчлэл, цементийн тээвэрлэлтийн асуудлуудыг тодруулж, нэмэлт мэдээлэл сонслоо.
Шуурхай хуралдааны төгсгөлд Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар яамны газар хэлтэс, харьяа байгууллагуудын удирдлагуудад дараах үүрэг даалгаваруудыг өглөө.
Үүнд: