Улиастай сумын автозам шинэчлэгджээ
Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд Завхан, Говь-Алтай аймагт ажиллаж байна. Тэрбээр 2022 оны зургадугаар сарын 15-ны өдөр Завхан аймгийн
Улиастай сумын “Гудамж төсөл”-ийг “Төгс зам” ХХК гүйцэтгэж, авто замын гэрэлтүүлэг, борооны усны шугам, авто замын гадна холбоо, инженерийн шугам сүлжээ хамгаалалт, гэрлэн дохио суурилуулах, авто зам, явган хүний болон дугуйн замыг байгуулжээ. Тус компани нь инженер, техникийн ажилчдаа орон нутгаасаа шалгаруулан ажиллуулсанд Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд талархал илэрхийллээ.
Харин Доной нисэх буудлын уулзвараас сумын төв хүртэлх 6.7 км хатуу хучилттай авто замын зураг төслийг “Ар Си Эс” ХХК гаргаж, “Тэргүүн саруул зам” ХХК барилгын ажлыг гүйцэтгэж өнөөдрийн байдлаар асфальтбетон хучилтыг бүрэн хийж ашиглалтад оруулахад бэлэн болжээ.