Эрүүл мэндFocus

Өглөөний цай ууж сурах 6 арга

Өглөөний цайгаа тогтмол уух эрүүл мэндээ хамгаалах хамгийн чухал арга билээ. Ингээд өглөөний цай ууж сурах 6 аргыг хүргэж байна.

Бага, хөнгөнөөс эхэл: Хэрэв та өглөөний хоол идэж дасаагүй бол гэнэт их хэмжээгээр идэж эхлэхээс татгалзаарай. Бага хэмжээгээр идэж эхлээд, аажмаар хэмжээгээ нэмэгдүүлэх нь дасах процесс амжилттай явагдахад тустай.

Уураг багтаа: Өглөөний цайндаа бид хангалттай уураг авах ёстой. Хэрэв та өглөөний цайндаа амьтны гаралтай хүнс хэрэглэх дургүй бол ургамлын гаралтай уураг хэрэглэж болно шүү дээ. Herbalife Nutrition-ын уургийн коктейлийг дуртай жимс, ногоогоороо баяжуулаад, шингэн хэлбэрээр өглөө хэрэглэхэд хэт хүнд санагдахгүйгээс гадна хангалттай сайн уураг авч чадна.

Бага хэмжээтэй зууш болгон хуваа: Өглөөний цайгаа бага хэмжээтэй хэд хэдэн хэсгээс бүрдүүлж, хооронд нь тодорхой зайтай хэрэглэж болно. Үдийн хоол хүртэл бидэнд хангалттай их хугацаа байна шүү дээ.

15 минутаар эрт бос: Яарч сандраад, амьсгаа давхацчихсан үед ямар ч сайхан өглөөний цай хоолойгоор давахад бэрх шүү дээ. Таны өглөөний цай уудаггүй шалтгаан энэ бол 15 минутны эрт босохыг зорилго болгоорой. Өглөөний цайгаа бүрэн уунгаа өдрийн ажлаа төлөвлөөд гарах ямар сайхан гэж санана!

Хялбар байлга: Өглөө эрт гардаг, цаг давчуу байдаг бол өглөөний цай бэлтгэх хялбар аргыг сонгоорой. Herbalife Nutrition-ын уургийн коктейль бэлтгэхэд ердөө 2 минут хангалттай!

Кофе болон мафин битгий сонго: Өглөөний цай хангалттай шим тэжээлтэй байх ёстой. Тиймээс заавал цайгаа уух ёстой гээд замаасаа кофе, мафин шүүрэх хэрэггүй. Шим тэжээл хангалтгүй хэр нь илчлэг ямар их байх бол? Өглөөний цай шим тэжээлээр баялагаас гадна хэрэв танд жингээ хянах хэрэгцээ байгаа бол илчлэг бага байх нь гол шалгуур юм шүү.

Тиймээс Herbalife Nutrition компани шим тэжээлээр хангалттай хангах мөртлөө илчлэг хамгийн бага байхаар тооцож ӨГЛӨӨНИЙ ГУРВАЛ-аа та бүхэнд санал болгодог.

Эх сурвалж: Herbalife Nutrition

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version