Театрын урлагийн шилдгүүдийг шалгаруулдаг “Гэгээн муза” наадам 6 дугаар сарын 03-11 ний өдрүүдэд амжилттай зохион байгуулагдлаа. Хоёр жил тутамд нэг удаа болдог 16 дахь удаагийн “Гэгээн муза” наадамд Монгол, ОХУ-ын Буриад улс, Румын, Итали, Энэтхэг, Гүрж, Шри-Ланк, Словен, Люксенбург, Грек, Ирак улсын уран бүтээлчид 50 гаруй бүтээлээ ирүүлсэнээс хёрдугаар шатанд 26 бүтээл нэр дэвшин өрсөлдлөө.
Наадмын зочин шүүгчээр Олон улсын театрын институт /ОУТИ/-ийн гишүүн, жүжгийн зохиолч, театр судлаач Татъяана Азман, ОУТИ-ийн Афины төвийн дэд ерөнхийлөгч, Грекийн Аристотелийн их сургууль болон Үндэсний театрын дэргэдэх драмын сургуулийн профессор, театр судлаач Саввас Патсалидис, Япон улсын театрын найруулагч, судлаач бөгөөд Токио дахь D’UOMO ex machina театрын үүсгэн байгуулагч Какүмуту Ацүши нар урилгаар ирж оролцсон юм.
Энэ удаагийн шалгаруулалтаас наадмын журамд өөрчлөлт оруулж “Үндсэн жүжгийн ангилал” буюу “Драмын жүжгийн төрөл”, “Хөгжимт жүжгийн төрөл”, “Хүүхдийн жүжгийн төрөл”-үүдэд Гранпри шагнал, “Бэсрэг жүжгийн ангилал” буюу “Нэг хүний жүжгийн төрөл”, “Хоёр хүний жүжгийн төрөл”-үүдэд Гранпри шагналыг тус бүр уламжлал болгон олгож байхаар болжээ.
“Гэгээн Муза 16”-гийн шилдгүүдийг танилцуулж байна
“Хүүхдийн жүжгийн төрөл”-д
Шилдэг эрэгтэй туслах дүр
Шилдэг эмэгтэй туслах дүр
Шилдэг тайзны зураач
Шилдэг хөгжмийн зохиолч
Шилдэг зохиолч
Шилдэг эрэгтэй гол дүр
Шилдэг эмэгтэй гол дүр
Шилдэг найруулагч
Хүүхэд оролцооны шилдэг бүтээл
Хөгжимт жүжгийн төрөлд
Шилдэг тайзны зураач
Шилдэг зохиолч
Шилдэг эмэгтэй туслах дүр
Шилдэг хөгжмийн зохиолч
Шилдэг эрэгтэй гол дүр
Шилдэг эмэгтэй гол дүр
Шилдэг найруулагч
Хүндэт Муза цомын эзэд
Нэг хүний жүжгийн төрөлд
Шилдэг эрэгтэй дүр
Шилдэг эмэгтэй дүр
Шилдэг тайзны зураач
Шилдэг найруулагч
Хоёр хүний жүжгийн төрөлд
Шилдэг эрэгтэй дүр
Шилдэг эмэгтэй дүр
Шилпдэг тайзны зураач
Шилдэг найруулагч
Шүүгчдийн нэрэмжит цом
Драмын жүжгийн төрөлд
Шилдэг эрэгтэй туслах дүр
Шилдэг эмэгтэй туслах дүр
Шилдэг тайзны зураач
Шилдэг зохиолч
Шилдэг эрэгтэй гол дүр
Шилдэг эмэгтэй гол дүр
Шилдэг найруулагч
Шилдэгийн шилдэг Гранпри шагналын эзэд
Бэсрэг жүжгийн төрөлд – Гранпри
Үндсэн жүжгийн ангилалд – Гранпри
П.Нарандэлгэр