Урлаг спортФото сурвалжлага
Аз жаргалтай амьдрахын “нууц”
“Улаанбаатар марафон-2018” олон улсын гүйлтийн тэмцээнтэй өдөр Сүхбаатарын талбайд зохиогдсон “Биеийн тамирын өдөрлөг”-т Монголын бодибилдинг фитнессийн нэгдсэн холбоо, Монголын ширээний теннисийн холбоо монголын олс таталтын холбоо, Монголын иогийн холбоо, Монголын нийтийн бүжгийн холбоо зэрэг 9 спорт холбоод оролцсон юм. Мөн Монгол Улсын Боловсролын их сургууль, Үндэсний биеийн тамирын дээд сургууль болон спорт барааны дэлгүүрүүд, “Flex gym”, “Эрмүүн Оргил”, “Чандмань”клубууд асарт байрлан иргэдэд сонирхсон мэдээлэл, зөвөлгөө зэргийг өгсөн юм.