Эдийн засагFocus

Монголбанк 2,152.0 кг үнэт металл худалдан авчээ

Монголбанк 2022 оны 5 дугаар сард 2,152.0 кг үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр 6.0 тонн үнэт металл худалдан аваад байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 14 хувиар буурсан үзүүлэлт байна.

Оны эхнээс өссөн дүнгээр Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 193.6 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны хэлтэс 304.9 кг үнэт металл тус тус худалдан авсан. 

Монголбанкны үнэт металл худалдан авах үнийг дэлхийн зах зээл дээрх үнээр тогтоодог. 2022 оны 5 дугаар сард дээд үнэ 197,622 төгрөг, доод үнэ 185,576 төгрөг, дундаж үнэ 193,114 төгрөг байв.

Эх сурвалж: Монголбанк

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version