“Мөрөөдлөө хадгалъя-2” хадгаламжийн урамшуулалт аяны 5 дахь 14 хоногийн урамшууллын эзэд тодорлоо
Төрийн банк нь хуримтлалтай дундаж давхаргыг бий болгох, тэднийг санхүүгээ зөв удирдах, хуримтлалтай болох зуршлыг дэмжих зорилгоор “Мөрөөдлөө хадгалъя-2” хадгаламжийн урамшуулалт аяныг 2022 оны 5 дугаар сарын 31-ний өдрийг дуустал зарлаж, 14 хоног тутамд урамшууллын эздийг тодруулсаар байгаа билээ.
Тус аяны 5 дахь 14 хоногийн урамшууллын эздийг 2022 оны 5 дугаар сарын 16-ны өдөр Төрийн банкны фэйсбүүк пэйж хуудсаар шууд дамжуулан тодруулсан. Энэхүү шууд дамжуулалтаар “Гоолингоо Ментор Клуб”-ыг үүсгэн байгуулагч, энтерпренер А.Уянга урилгаар оролцож, сонирхолтой мэдээ мэдээллийг хуваалцлаа.
Урамшууллын эздийг Төрийн банкны Төв байранд хүлээн авч, урамшууллын бэлгийг гардуулан баяр хүргэлээ.
100,000 төгрөгийн үнийн дүнтэй тэнцэх даатгалын эрхийн бичгийн эзнээр Төрийн банкны УБ хотын “Сүхбаатар дүүрэг” салбарын харилцагч Э.Буянарвижих;
100,000 төгрөгтэй карт нээлгэх эрхийн бичгийн эзнээр Төрийн банкны Хэнтий аймгийн “Жаргалтхаан” тооцооны төвийн харилцагч Н.Энхбаяр;
100,000 төгрөгтэй хадгаламжийн эрхийн бичгийн эзнээр Төрийн банкны УБ хотын “Барс” тооцооны төвийн харилцагч З.Буяндэлгэр;
Харилцагч байгууллагаас 100,000 төгрөгөөр худалдан авалт хийх эрхийн бичгийн эзнээр Төрийн банкны УБ хотын “Буянт Ухаа” тооцооны төвийн харилцагч Н.Саран;
Bluetooth чихэвчийн эзнээр Төрийн банкны УБ хотын “3-р хороолол” тооцооны төвийн харилцагч Г.Бямбадорж;
Ухаалаг цагны эзнээр Төрийн банкны УБ хотын “Баянмонгол” тооцооны төвийн харилцагч Ж.Сарантуяа;
Дотоодын аяллын эрхийн эзнээр Төрийн банкны УБ хотын “Энканто” тооцооны төвийн харилцагч Ж.Бямбасүрэн нар тус тус тодорлоо.
Төрийн банканд 3 сар буюу түүнээс дээш хугацаатай хадгаламж нээлгэсэн, хугацаагаа сунгасан, хадгаламждаа орлого нэмсэн 100,000 төгрөг тутамд 1 сугалааны эрхтэйгээр болон хүүхдийн хадгаламждаа орлого нэмсэн 50,000 төгрөг тутамд 1 сугалааны эрхээр “Мөрөөдлөө хадгалъя-2” хадгаламжийн урамшуулалт аянд оролцох боломжтой.
Хадгаламжийн аянд оролцож буй харилцагчид Турк улсад хосоороо аялах, iPhone 13 гар утас, iPad, 1,0 сая төгрөгийн хадгаламжийн эрх зэрэг супер урамшууллын эзэн болохоос гадна 14 хоног тутамд Монгол орноор аялах, ухаалаг цаг, bluetooth чихэвч, худалдан авалт, карт нээлгэх, хадгаламжийн эрх, даатгалын эрх зэрэг онцгой урамшууллын эзэн болох боломжтой юм. Онцгой урамшууллын эзнийг 14 хоног тутамд Төрийн банкны фэйсбүүк хуудсаар шууд дамжуулан тодруулах бөгөөд харин Супер шагналын эздийг 2022 оны 6-р сард тодруулна.
Аяны хугацаанд харилцагчид сугалааны эрхээ Төрийн банкны вебсайтын тусгай цэсээр нэвтэрч, өөрийн регистрийн дугаараа оруулан шалгах боломжтой.
Монгол Улсын өнцөг булан бүрд байрлах 500 гаруй салбар нэгжээр явагдаж буй тус аяны дараагийн урамшууллын эзэд 2022 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн Лхагва гарагт Төрийн банкны фэйсбүүк пэйж хуудсаар тодрох болно.
Эрхэм Таныг Төрийн банкны хуримтлалтай дундаж давхарга хөтөлбөрт нэгдэж, өөрийн мөнгөн хөрөнгөө эрсдэлгүй, найдвартай банканд хадгалуулан, өсгөн арвижуулахын зэрэгцээ Турк улсад хосоороо аялах урамшуулалт аянд хамрагдахыг урьж байна.
Дэлгэрэнгүй мэдээллийг Төрийн банкны цахим хуудас болон албан ёсны сошиал сувгаар, мөн Төрийн банкны харилцагчийн мэдээллийн төвийн 1800-1881 дугаараас авна уу.
Төрийн банк – Эрсдэлгүй ирээдүйн баталгаа