Хөдөө аж ахуйн ээлжит тооллого орон даяар эхэлж байна. Тооллого 5 дугаар сарын 21-нээс 7 дугаар сарын 8-ны өдрүүдэд зохион байгуулагдана.
– Булган, Орхон аймагт 5 дугаар сарын 21-нээс 6 дугаар сарын 3-ны өдрүүдэд,
– Сэлэнгэ, Увс, Дорнод, Хэнтий, Хөвсгөл, Дархан-Уул, Архангай, Сүхбаатар, Говьсүмбэр, Төв аймгуудад 6 дугаар сарын 6-19-ний өдрүүдэд,
– Өвөрхангай, Завхан, Говь-Алтай, Ховд, Дундговь, Баянхонгор, Баян-Өлгий, Дорноговь, Өмнөговь аймгууд болон Улаанбаатар хотод 6 дугаар сарын 24-нөөс 7 дугаар сарын 8-ны өдрүүдэд тус тус явагдана.
Тооллогын хугацаанд тусгайлан бэлтгэгдсэн тоологч нар иргэд, ААНБ-уудаас биечлэн очиж батлагдсан маягтын дагуу мэдээлэл авна.
Хөдөө аж ахуйн тооллогодоо идэвхтэй оролцохыг ард иргэд, аж ахуйн нэгжүүддээ уриалж байна.