Байгаль орчинНийгэм

Herbalife Nutrition компанийн албан хаагчид Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 200 суулгац тарилаа

Монгол Улс жил бүрийн тав, аравдугаар саруудад “Бүх нийтээр мод тарих өдөр” зарладаг. Эдгээр өдрүүдээр аж ахуйн нэгж, байгууллага, иргэд мод тарьдаг уламжлалтай Энэ жилийн хувьд “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд “Байгалиа бүтээе” уриан дор Монгол дахь Америкийн худалдааны танхимын AmCham Mongolia санаачлан зохион байгуулсан арга хэмжээнд Herbalife Nutrition компанийн албан хаагчид нэгдэж Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 200 суулгац тарьхад өөрсдийн хувь нэмрээ орууллаа. Энэхүү үйл ажиллагааг санаачилсан, ивээн тэтгэсэн болон дэмжиж оролцсон бүх байгууллагууддаа баярлалаа.Монгол Улсын хувьд газар нутгийн дөнгөж 8 орчим хувь нь ойгоор бүрхэгддэг бөгөөд сүүлийн жилүүдэд цаг уурын өөрчлөлт, уул уурхайн хэт олборлолт зэргээс шалтгаалан цөлжилт бодит аюул болоод байгаа юм. Тиймээс Ерөнхийлөгчийн санаачилгыг төрийн байгууллагууд төдийгүй хувийн хэвшлүүд бид ч идэвхийлэн дэмжиж байна.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version