WorldОнцлох

БНСУ-ын виз олголт хэвийн журамд шилжинэ

БНСУ-ын Богино хугацааны(С-3), олон удаагийн(Multiple) ангиллын визний хязгаарлалтыг цуцлах болон виз олголт хэвийн журамд шилжих болжээ. Тус улс Ковид-19 цар тахлаас үүдэн гадаадаас орж ирэх урсгалыг хязгаарлах зорилгоор 2020 оны 4-р сарын 13-ны өдрөөс эхлэн түр хугацаагаар зогсоогоод байсан аяллын зорилготой богино хугацааны(С-3) ангиллын визийг 2022 оны 6-р сарын 1-ны өдрөөс эхлэн хэвийн горимд шилжүүлж, визний мэдүүлэг авч эхлэх болсон байна.

Гол агуулга:

  • Богино хугацааны болон олон удаагийн(Multiple) виз.
  • Богино хугацааны(С-3) визний хамрах хүрээ нь аялал, гэр бүлдээ зочлох, бизнес зэрэг бусад бүх төрлийн ангиллын визэнд хамаарна.•

2020 оны 4-р сарын 13-ны өдрөөс эхлэн түр хугацаагаар хүчингүй болгосон богино хугацааны олон удаагийн(Multiple) виз сэргээгдэж, хүчин төгөлдөр болно.

Олон удаагийн(Multiple) визний хүчинтэй хугацаа дуусаагүй тохиолдолд шууд ашиглах боломжтой. /2022 оны 6-р сарын 1-ны өдрөөс хойш/

• Виз мэдүүлгийн бичиг баримтаас тусгаарлалтад орох зөвшөөрлийн хуудас хасагдана.

• БНСУ-ын Хууль зүйн яамны цахим виз* хэвийн олгогдож эхэлнэ.

*Шилдэг боловсон хүчин, эмчилгээний зорилгоор зорчих тохиолдолд Хууль зүйн яамнаас цахимаар олгогддог журмын дагуу, уригч байгууллага нь визний портал(www.visa.go.kr) цахим хуудсаар дамжуулан хүсэлт гаргана.

□ Хэрэгжих хугацаа: 2022 оны 6-р сарын 1-ны өдрөөс эхэлнэ.

Энэхүү шийдвэр нь БНСУ-ын Ковид-19 цар тахлын цаашдын нөхцөл байдлаас шалтгаалан өөрчлөгдөх боломжтой.

Эх сурвалж: БНСУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version