Гадаад харилцааFocus

Олон улсын далайн байгууллагад итгэмжлэх захидлаа гардуулав

Монгол Улсаас Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсад суугаа Элчин сайд Б.Энхсүх /2022.05.16/ НҮБ-ын төрөлжсөн байгууллага Олон улсын далайн байгууллагын дэргэд суух Байнгын төлөөлөгчөөр томилогдсон итгэмжлэх захидлаа тус байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга Китак Лимд гардуулав.

Уулзалтын үеэр Элчин сайд Б.Энхсүх Монгол Улс далайн эрх зүйн салбарын 30 гаруй олон улсын конвенцод нэгдсэн орж, үндэсний хууль, тогтоомжийг далайн эрх зүйн олон улсын конвенцын зохицуулалттай нийцүүлэх чиглэлээр Засгийн газар тусгайлан төлөвлөгөө гарган хэрэгжүүлж байгааг танилцуулан, Монгол Улсын “Далай ашиглах тухай хууль”-ийн төслийг УИХ-аар хэлэлцэж байгааг онцлов.

Түүнчлэн тус уулзалтаар Элчин сайд Б.Энхсүх, Ерөнхий нарийн бичгийн дарга Китак Лим нар Монгол Улсын далайн тухай хууль, тогтоомжийг шинэчлэх, энэ салбарт хүний нөөцийн чадавхийг бүрдүүлэх чиглэлээр хамтран ажиллах боломжийн талаар санал солилцож, тус байгууллагын үйл ажиллагаанд  Монгол Улсын оролцоог идэвхжүүлэн ажиллах эрмэлзэлтэй байгаагаа илэрхийллээ.

Ерөнхий нарийн бичгийн дарга Китак Лим Байнгын төлөөлөгчөөр ажиллах болсон Элчин сайд Б.Энхсүхэд баяр хүргэж, Монгол Улсад техникийн дэмжлэг үзүүлэх боломжит салбаруудын талаар санал солилцов.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version