WorldFocus

Турк Улсад нэвтрэх эрхийг хязгаарладаг болохыг анхааруулав

Монгол Улсын иргэд Бүгд Найрамдах Турк Улс руу визгүй зорчдог хэдий ч Иргэд харилцан зорчих тухай хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрт заасны дагуу хоёр улсын иргэд харилцан зорчихдоо “180 хоногийн хугацаанд нийт 30 хүртэл хоног”-ийн хугацаатай визийн шаардлагаас чөлөөлөгддөг.

Манай зарим иргэд дээрх нөхцөлийг зөрчиж, 180 хоногийн хугацаанд 30-аас дээш хоног Турк Улсад байж, визгүй зорчих хугацааг хэтрүүлэх тохиолдол цөөнгүй гарч байна. Энэ тохиолдолд Турк Улсын холбогдох хууль, журмын дагуу зөрчил гаргасанд тооцож торгууль ногдуулах, тодорхой хугацаанд тус улсын хилээр нэвтрэх эрхийг хязгаарладаг болохыг ГХЯ-ны Консулын газраас анхаарууллаа. 

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version