Бодибилдинг, фитнесийн тамирчид хойч үеэ бэлдэж эхэлжээ
Монголын бодибилдинг фитнессийн нэгдсэн холбооны фитнессын тамирчид хүн ардынхаа эрүүл мэнд, гоо зүйн бие бялдар олгох, нийтийн биеийн тамирыг дэмжиж, нэгдэхийг уриалан “Улаанбаатар марафон-2018”-ийн спорт урлагийн өдөрлөгт оролцож, чөлөөт үзүүлбэрээ толилуулсан юм.
Энэ үеэр Монгол улсынхаа төдийгүй Ази тив, дэлхийд амжилттай гаргаж байгаа шилдэг тамирчид бэлтгэл сургуулилт ямар байгаагаа харуулсан билээ. Тус холбооноос хүүхэд залуучуудыг хөдөлгөөний дутагдал их байгаатай холбоотой “Хүүхдийн фитнесс”-ийг Монголдоо анх удаа амжилттай зохион байгуулсан юм. Өдөрлөгийн үеэр тус тэмцээний аваргууд болох болох “Эрмүүн оргил клубын тамирчин н.Мөнхбаатар, н.Одбаяр, н.Анужин, 92 дугаар дунд сургуулийн тамирчин н.Баянмонгол, н.Билгүүнзаяа, н.Дэлгэрмаа, н.Дөлгөөнтамир, 7 настай н.Түвшинсайхан нар үзүүлбэрээ үзүүлсэн юм.
Дашрамд дуулгахад, ирээдүйд Монгол улсынхаа нэрийг дэлхийн тавцанд гаргах тамирчидын залгамж халаа болсон эдгээр хүүхдүүд тун удахгүй Дэлхийн аварга шалгаруулах хүүхдийн фитнессийн тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох ажээ.