Эдийн засаг

“Монголын Маркетингийн Холбоо”-ноос 200 жижиг дунд бизнес эрхлэгчдэд үнэ төлбөргүй зөвлөгөө өгнө

“Монголын Маркетингийн Холбоо”-ноос Жижиг дунд бизнес эрхлэгчдэд МАРКЕТИНГИЙН ЗӨВЛӨГӨӨ ӨГӨХ ӨДӨРЛӨГ-ийг Монголын Үндэсний Худалдаа Аж үйлдвэрийн танхимтай хамтран зохион байгуулах гэж байна.

Жил бүр зохион байгуулагддаг энэхүү өдөрлөгөөр салбартаа олон жилийн туршлагатай, тодорхой чиглэлүүдээр мэргэшсэн 24 маркетингийн зөвлөх – 200 жижиг дунд бизнес эрхлэгчдэд  үнэ төлбөргүй зөвлөгөө өгнө.

Жижиг дунд бизнес эрхлэгчид нь

  • Маркетингийн судалгаа
  • Борлуулалтын арга, хэрэгсэл
  • Нийгмийн сүлжээний маркетинг
  • Хэрэглэгчидтэй холбогдох нь
  • Эвент, арга хэмжээ зохион байгуулах
  • Хүчирхэг брэнд бүтээх нь
  • Зар сурталчилгаа, идэвхжүүлэлт
  • Үнэ тогтоох аргачлал
  • Маркетингийн албаны чиг үүрэг
  • Бүтээгдэхүүн хөгжүүлэх үйл явц

гэх зэрэг зөвлөгөө авах чиглэлүүдээс урьдчилан сонгож бүртгэл үүсгэн оролцох боломжтой юм.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version