WorldОнцлох

Унгарын анхны эмэгтэй Ерөнхийлөгч Новак Каталин тангараг өргөлөө

Унгар улсын түүхэн дэх анхны эмэгтэй Ерөнхийлөгчөөр сонгогдсон Новак Каталин тавдугаар сарын 14-ний өдөр тангараг өргөж ажилдаа орлоо. Өнгөрөгч гуравдугаар сард болсон Ерөнхийлөгчийн сонгуулиар Парламентын 199 гишүүний 193 нь санал өгч, эрх баригч Фидес намаас нэр дэвшигч Каталин Новак олонхийн буюу 137 (68.8%) саналаар сонгогдсон билээ.

Анх удаа сонгогдсон эмэгтэй ерөнхийлөгч Каталин Новак нь өмнөх ерөнхийлөгч Янош Адерийг залгамжилж, ирэх таван жил төрийн тэргүүнээр ажиллах юм.

Каталин Новак нь 1977 оны 9-р сарын 6-нд Унгар улсын Сегед хотод төрсөн. 44 настай. Нөхөр, гурван  хүүхдийн хамт амьдардаг. 

Корвинусын Их сургуулийг эдийн засагч, Сегедийн Их Сургуулийг хуульч мэргэжлээр төгссөн. Унгараас гадна франц, англи, герман хэлээр чөлөөтэй ярьдаг. 

2001 онд Гадаад яамнаас ажлын гараагаа эхэлж, 2012 онд Хүний нөөцийн яамны нарийн бичгийн дарга, 2020 онд сайд болон дэвшжээ. 2018 оноос Парламентын гишүүнээр ажиллаж буй тэрбээр 2017 оноос Унгарын хамгийн том нам болох Фидес намын дэд ерөнхийлөгчийн албыг давхар хашдаг байв. 

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version