Орон нутагFocus

Соёлын сайд Дундговь аймагт ажиллав

Төрөөс соёлын талаар баримтлах бодлогыг тэгш хүртээмжтэй хүргэхээр Соёлын яамны удирдлагууд 21 аймгийн соёлын газар, соёлын ажилтнууд, соёлын үйл ажиллагааг дэмжих, бодлогоор хангах зорилгоор орон нутагт ээлж дараатай ажиллаж байгаа юм. Энэ хүрээнд Соёлын сайдаар ахлуулсан ажлын хэсэг Дунгдовь аймагт ажиллалаа.

Ажлын хэсгийнхэн Дундговь аймагт өрнөж байгаа соёлын салбарын бүтээн байгуулалттай танилцсан бөгөөд аймгийн соёлын ажилтнуудтай уулзаж, харьяалах нутаг дэвсгэрийн хүн амд соёлын боловсрол олгох, орон нутгийн онцлог бүхий соёлын бүтээгдэхүүн, үйлдвэрлэл, үйлчилгээг дэмжих чиглэлийн бодлогоо танилцууллаа.

Мөн соёлын бодлого нэгдмэл цогц, харилцан уялдаатай, бүх нийтийн оролцоонд тулгуурласан байх үүднээс соёл, урлагийн салбарын шинэтгэлийн бодлого, стратегийг танилцуулж, салбарын хүний нөөцийг чадавхжуулах  мэргэжил арга зүйн зөвлөгөө өгсөн юм.

Дундговь аймаг нь хүрэл эдлэл, археологи, угсаатны зүйн онцлог бүхий Музей, төв халхын ая дан, ардын дуу, бүжгийн гайхамшгийг хөгжүүлсэн “Төв халхын дуулалт жүжгийн театр”, улсын хэмжээнд цөөхөн байх хүүхдийн авьяас чадварыг нээн хөгжүүлж буй “Тэнгэрийн тэмдэг хүүхдийн театр”,  Нийтийн номын сантай бөгөөд ажлын хэсгийнхэн үйл ажиллагаатай нь газар дээр нь танилцаж, цаашид хөгжүүлэх боломж, тулгамдаж буй асуудлаар бодлогын болон мэргэжлийн дэмжлэг үзүүлэн ажиллалаа.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version