Байгаль орчинFocus
Хурдны зам дагуу мод тарив
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан Тэрбум мод хөтөлбөрийн хүрээнд бүх нийтийн мод тарих өдөр буюу өнөөдөр (2022.05.14) Зам, тээврийн хөгжлийн яам болон Зам, тээврийн хөгжлийн төв ТӨҮГ-ын албан хаагчид хурдны зам дагуу 195 мод тарилаа.
Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд мод тарихад идэвх, санаачилга гарган ажиллаж байгаа албан хаагчдадаа талархал илэрхийлэв. Цаашид зам, тээврийн салбарын хэмжээнд 74.422 мод тарихаар төлөвлөж байгаа бөгөөд, модоо тогтмол усалж, арчлахад анхааран ажиллах юм.