УИХ

УИХ өнгөрөгч долоо хоногт /2022.05.09-05.15/

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, УИХ-ын гишүүн, Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга Н.Учрал нар хуулийн хэрэгжилтийн хүрээнд тоон гарын үсгээ авлаа.  2022.05.09 http://parliament.mn/n/na4on

“Зөвлөлдөх санал асуулга ба цахим хэлэлцүүлэг зохион байгуулах нь” сэдэвт сургалтыг Улсын Их Хурлын Тамгын газар, Азийн сан хамтран зохион байгууллаа. 2022.05.09 http://parliament.mn/n/dr4on

УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос Усны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийн талаарх хэлэлцүүлгийг Төрийн ордонд зохион байгууллаа. 2022.05.09 http://parliament.mn/n/de4on

Улсын Их Хурлын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт  оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ. 2022.05.10 http://parliament.mn/n/dw4on

УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдааны эхэнд Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн хэрэгжилтийн талаар хяналт шалгалт хийж, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийн санал, дүгнэлт болон Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцсэн. Хуралдааны төгсгөлд  Монгол Улсын Их Хурлын 2022 оны хаврын ээлжит чуулганы 05 дугаар сард Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хэлэлцэх асуудлын цаглавар батлах тухай тогтоолын төслийг хэлэлцэн баталлаа. 2022.05.10 http://parliament.mn/n/dh4on

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Бүгд Найрамдах Чех Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдын албанд ноён Ян Вытопилийг шинээр томилогдсонтой нь холбогдуулан хүлээн авч уулзлаа. 2022.05.10 http://parliament.mn/n/ry4on

УИХ-ын Инновац, цахим бодлогын байнгын хорооноос “Цахим хөгжлийг дэмжих хуулиудын хэрэгжилтэд анхаарах асуудал”  сэдэвт уулзалт, хэлэлцүүлгийг Төрийн ордонд зохион байгууллаа. 2022.05.10 http://parliament.mn/n/da4on

УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаанаар эхлээд Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 2021 оны үйл ажиллагааны тайланг хэлэлцлээ. Дараа нь Байнгын хорооны 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн “Засгийн газарт чиглэл өгөх тухай” 05 дугаар тогтоолын хэрэгжилтийн талаарх Эрүүл мэндийн сайдын мэдээллийг сонсов. Дараа нь “Хянан шалгах түр хороо байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөлийг хэлэлцэн дэмжив. Хуралдааны төгсгөлд Эрүүл мэндийн тухай, Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн хэрэгжилтийн хүрээнд Эх, нярайд үзүүлэх тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулав. 2022.05.10 http://parliament.mn/n/rr4on

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдааны эхэнд Засгийн газраас 2022 оны дөрөвдүгээр сарын 29-ний өдөр өргөн мэдүүлсэн “Монгол Улсын хөгжлийн 2023 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэхийг дэмжив. Дараа нь Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт  оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэхийг дэмжив. Байнгын хорооны хуралдаан Засгийн газраас 2022 оны дөрөвдүгээр сарын 25-ны өдөр өргөн мэдүүлсэн “Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэхээр үргэлжилж, хэлэлцэхийг дэмжлээ. Хуралдааны төгсгөлд Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг, Э.Бат-Амгалан, Х.Ганхуяг, Т.Доржханд нарын 2022 оны дөрөвдүгээр сарын 20-ны өдөр өргөн мэдүүлсэн Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэхийг дэмжсэнээр хуралдаан өндөрлөлөө. 2022.05.10 http://parliament.mn/n/re4on

УИХ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны хуралдааны эхэнд Монгол Улсын Их Хурлын 2022 оны хаврын ээлжит чуулганы 05 дугаар сард Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны хэлэлцэх асуудлын цаглаварыг батлав. Дараа нь “Ерөнхий боловсролын сургуулийн үйл ажиллагааны (сургалтын хөтөлбөрийн хэрэгжилт, хичээлийн хоцрогдлыг арилгах, сургалтын чанар үнэлгээ, сурах бичгийн агуулга, тамхины хэрэглээ) тухай” Боловсрол, шинжлэх ухааны сайд болон Эрүүл мэндийн сайдын мэдээллүүдийг сонссон. Хуралдаан “Биеийн тамир, спортын тухай хуулийн хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай” 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 08 дугаар Байнгын хорооны тогтоолын хэрэгжилтийн явцын талаарх мэдээллээр үргэлжилсэн. Хуралдааны төгсгөлд “Үндэсний нэгдмэл үнэт зүйлсийг цогцлоох талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай танилцуулга”-ын талаарх Соёлын сайдын мэдээллийг хаалттай горимоор хэлэлцлээ. 2022.05.16 http://parliament.mn/n/rc4on

Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийн хэрэгжилтийн талаар хяналт шалгалт хийж, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийн гишүүд болон дэд ажлын хэсгийн ахлагч нар Баянзүрх дүүрэгт ажиллаж, “М Си Эс Кока Кола” ХХК болон “Амгалан дулааны станц” ТӨХК-ийн удирдлагуудтай уулзлаа. 2022.05.11 http://parliament.mn/n/ro4on

Улсын Их Хурлаас баталсан хөгжлийн бодлогын баримт бичгүүдэд тусгагдсан хөдөө аж ахуйн салбарыг хөгжүүлэх, бүтээгдэхүүний үйлдвэрлэл нэмэгдүүлэх “Эрүүл мал-Чанартай сүү үйлдвэрлэл” сэдэвт хэлэлцүүлэг Төрийн ордонд зохион байгуулагдлаа.  2022.05.12 http://parliament.mn/n/j1bon

Улсын Их Хурлын 2022 оны хаврын ээлжит чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдааны эхэнд УИХ-ын дарга Г.Занданшатар хэлэлцэх асуудлын дарааллыг танилцуулсны дараа Засгийн газраас 2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр өргөн мэдүүлсэн “Монгол Улсын хөгжлийн 2023 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж дэмжиж, Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзэв. Дараа нь  Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж дэмжлээ. Хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүллээ. Хуралдааны төгсгөлд Улсын Их Хурлын гишүүн Н.Учрал нарын 22 гишүүнээс 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдөр өргөн мэдүүлсэн “Хянан шалгах түр хороо байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж үдээс хойших нэгдсэн хуралдаанаар үргэлжлүүлэхээр болов. 2022.05.12 http://parliament.mn/n/fc4on

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар НҮБ-ын Хүүхдийн сангийн Зүүн Ази, Номхон далайн бүсийн захирал хатагтай Дебора Комини тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. 2022.05.12  http://parliament.mn/n/fr4on

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газарт ажиллалаа. 2022.05.11 http://parliament.mn/n/rh4on 

Улсын Их Хурал дахь эмэгтэй гишүүдийн бүлгийн төлөөлөл болох УИХ-ын дэд дарга С.Одонтуяа, УИХ-ын гишүүн Б.Жаргалмаа, Б.Саранчимэг, Б.Баярсайхан, Ч.Ундрам нар  НҮБ-ын Хүүхдийн сангийн Зүүн Ази, Номхон далайн бүсийн захирал хатагтай Дебора Коминитэй уулзаж, хамтын ажиллагааны талаар санал солилцлоо. 2022.05.12 http://parliament.mn/n/jkbon

“Өсвөрийн парламент-2021” хөтөлбөрийн хаалтын ажиллагааны чуулга уулзалтыг Төрийн ордонд зохион байгууллаа. 2022.05.12 http://parliament.mn/n/fe4on

Улсын Их Хурлын 2022 оны хаврын ээлжит чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдаан “Хянан шалгах түр хороо байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцүүлгээр үргэлжилсэн. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 93.3-т “Нэгдсэн хуралдаан шаардлагатай гэж үзвэл уг асуудлыг дахин хэлэлцүүлэхээр холбогдох Байнгын хороонд буцааж болно” гэсний дагуу тогтоолын төслийг буцаалаа. Үргэлжлүүлэн Далай ашиглах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлсэн. Хуралдаан Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийн хэлэлцүүлгээр үргэлжлэв. Энэ үеэр УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга, Улсын Их Хурлын гишүүн Ж.Сүхбаатар хуулийн төслийн талаар гишүүдийн зүгээс эргэн нягтлах шаардлагатай асуудлууд  байгаа тул  төслийн хэлэлцүүлгээс нэг өдрийн завсарлага авахыг мэдэгдэв. Иймд УИХ-ын дарга Г.Занданшатар УИХ дахь МАН-ын бүлэгт нэг хоногийн завсарлага өгсөн. Хуралдааны төгсгөлд “Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцсэн. 2022.05.12 http://parliament.mn/n/jqbon

Улсын Их Хурлын 2022 оны хаврын ээлжит чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдааны эхэнд Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гуравдугаар  зүйлийн 3-т “Ерөнхийлөгч Улсын Их Хуралд болон ард түмэндээ хандан илгээлт гаргаж, чуулганд өөрийн тааллаар оролцон улс орны дотоод, гадаад байдлын нэн чухал асуудлаар мэдээлж, саналаа оруулж болно” гэж заасны дагуу Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Хүнсний хангамж, аюулгүй байдал”-ын талаар мэдээлэл хийлээ. Хуралдаан Засгийн газраас 2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр өргөн мэдүүлсэн “Монгол Улсын хөгжлийн 2023 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийн хэлэлцүүлгээр үргэлжлэв. Улсын Их Хурлын чуулганы өчигдрийн пүрэв гарагийн нэгдсэн хуралдаанаар тогтоолын төсөл санаачлагчийн илтгэл болон холбогдох Байнгын хорооны санал, дүгнэлттэй танилцсан тул төслийн хэлэлцүүлэг гишүүдийн асуулт, хариултаар үргэлжилсэн. 2022.05.13 http://parliament.mn/n/j4bon

Улсын Их Хурлын 2022 оны хаврын ээлжит чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдааны эхэнд Улсын Их Хурлын гишүүн Н.Учралаас Монгол Улсын Ерөнхий сайдад хандаж Нийгмийн даатгалын сангийн хөрөнгийн чөлөөт үлдэгдлийн талаар тавьсан асуулгын хариуг сонслоо. Дараа нь “Монгол Улсын хөгжлийн 2023 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 65.5-д “Хуралдаан даргалагч төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох Байнгын хороонд шилжүүлнэ. Энэ талаар санал хураалт явуулахгүй” гэсний дагуу Эдийн засгийн Байнгын хороонд шилжүүлэв. Дараа нь УИХ-дахь МАН-ын бүлгийн завсарлагааны хугацаа дууссан тул Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийн хэлэлцүүлгийг үргэлжүүллээ. Хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг хуралдаанд оролцсон гишүүд дэмжсэн тул төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлсэн. Хуралдааны төгсгөлд Засгийн газраас  2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр өргөн мэдүүлсэнТөрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж дэмжлээ. 2022.05.13 http://parliament.mn/n/kkbon

Чуулганы нэгдсэн хуралдааны үеэр Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хамгаалах чиглэлээр уриалга гаргав. 2022.05.13 http://parliament.mn/n/kgbon

Хаврын мод тарих арга хэмжээнд УИХ-ын дарга Г.Занданшатар, дэд дарга С.Одонтуяа, УИХ-ын гишүүн Ш.Адьшаа, Г.Амартүвшин, С.Бямбацогт, Б.Баярсайхан, Х.Ганхуяг, Б.Жаргалмаа, М.Оюунчимэг, Д.Өнөрболор, Д.Сарангэрэл, Ж.Сүхбаатар болон УИХ-ын Тамгын газрын ажилтнууд нэгдэж Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн талбайд мод тарилаа. 2022.05.15 http://parliament.mn/n/kqbon

Эх сурвалж: УИХ-ын ХМОНХА

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version