БоловсролFocus

Сурагчдад анхан шатны мэдлэг олгож байна

Нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах ангийн “Ахлагчийн зөвлөл”-өөс санаачлан “Бид өөрөө өөрсдөө аврагч” уриан дор нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиудын ахлах ангийн сурагчдад гамшгийн үед өөрийгөө болон бусдыгаа авран хамгаалах анхан шатны мэдлэг олгох сургалтыг зохион байгуулж байна.

Энэ хүрээнд Хан-уул дүүргийн ерөнхий боловсролын 7 дугаар сургуулийн 11, 12 дугаар ангийн сурагчдад өндрөөс аврах ажиллагаа, гол, үер усны аюулаас урьдчилан сэргийлэх, зам тээврийн осолд өртсөн хүнд анхны тусламж үзүүлэх, ахуйн ослоос урьдчилан сэргийлэх, уул, ой модонд төөрсөн тохиолдолд зүг чигээ олох арга ухааны мэдлэг, ойлголтыг олголоо.

Сургалтад ахлах ангийн 160 гаруй сурагчийг хамрууллаа гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version