Чөлөөт цагFocus

“Эрдэнэтийн бал-2022” бүжгийн 26 дахь наадам эхэллээ

“Эрдэнэт үйлдвэр”-ийн Соёл, урлагийн цогцолбороос уламжлал болгон зохион байгуулдаг “Эрдэнэтийн бал-2022” бүжгийн уламжлалт 26 дахь наадмын үйл ажиллагаа эхэллээ. “Эрдэнэтийн бал” бүжгийн наадмыг бүжгийн спортын Төвийн бүсийн “Оюу” холбооны тэргүүн МУСТА Д.Ганчулуун санаачилж байв. Энэ удаагийн наадам 4 дүгээр сарын 29-нөөс 5 дугаар сарын 16-ны хооронд үргэлжилж, дүнгээ гаргах юм.

Монгол улсад уул уурхайн салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойг тохиолдуулан, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 45 жилийн түүхэн ойг угтан зохион байгуулж буй 26 дахь наадамд Формейшн бүжиг буюу Стандарт бүжиг, Латин бүжгийн эвлүүлэг, Үндэсний цэнгээнт бүжиг төрлөөр Орхон аймгийн залуучууд, ахмадын хамтлаг, Эрдэнэт үйлдвэрийн хамтлагууд оролцохоор бэлтгэл хангаж  байна. Эрдэнэт үйлдвэрээс оролцох 18 хамтлаг, бүжигчдийн 90% нь 25-39 насны ажилтнууд байгаа аж.  

Наадмын үндсэн шалгаруулалт энэ сарын 10, 11-ний өдрүүдэд Орхон аймгийн насанд хүрэгчид, 14, 15-ны өдрүүдэд Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудын дунд зохион байгуулагдана. Энэ удаагийн “Эрдэнэтийн бал-2022” наадамд үйлдвэрийн Зураг төслийн хүрээлэн, “Сэлэнгэ” амралт, аялал жуулчлалын цогцолбор, Спорт цогцолбор, “Эрдэнэт” сувиллын цогцолбор, Ус хангамжийн цех, Тээвэр ложистикийн төв зэрэг 12 цех бие даасан  хамтлаг бүрдүүлж байгаагаараа онцлогтой. Наадмыг Монголын бүжгийн спортын холбооны шүүгч, дасгалжуулагч, багш эрхтэй шүүгчид шүүх юм байна.    

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version