Гадаад харилцааБайгаль орчинОнцлох

Дэлхийн XV ойн чуулган болж байна

Дэлхийн XV ойн чуулган 2022 оны 05 дугаар сарын 02-ний өдөр БНСУ-ын нийслэл Сөүл хотноо нээлтээ хийлээ. Чуулганы нээлтэд БНСУ-ын ерөнхийлөгч Мүн Жэ Ин болон дэлхийн 140 гаруй улс орны 10 мянган орчим төлөөлөл оролцож байна. 

Энэхүү чуулганд БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ биечлэн оролцож, дэлхий нийтээр анхаарал хандуулж буй байгаль, экологийн асуудал тэр дундаа уур амьсгалын өөрчлөлт, хүлэмжийн хий шингээлтийг нэмэгдүүлэх, ойн тогтвортой менежмент, хамгааллын чиглэлээр Монгол Улсын Засгийн газрын баримталж уй бодлого, хэрэгжүүлж байгаа ажлууд болон Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгаар “Тэрбум мод”үндэсний хөдөлгөөн амжилттай хэрэгжиж эхэлснийг чуулганы индэр дээрээс онцолсон юм.

“Дэлхийн XV ойн чуулга”-нд 

* Цөлжилт ба ойн хомсдлыг бууруулах,

* Байгальд түшиглэсэн шийдэл,

* Өсөлтийг хангах ногоон чиг хандлага,

* Ой ба эрүүл мэнд,

* Ойн мэдээлэл ба мэдлэг

* Ойн удирдлага ба зохицуулалт гэсэн үндсэн сэдвүүдийн хүрээнд 40 орчим хэлэлцүүлэг өрнөж, ойн салбарын дэвшилтэт технологи, шинэ санаа, шилдэг инноваци, үзэсгэлэн танилцуулагдаж байна. Ойг хамгаалах нь зөвхөн нэг улс, үндэстний асуудал бус дэлхий нийтээрээ анхаарал хандуулж, уур амьсгалын өөрчлөлт,  түүнээс гарах үр дагаврыг бууруулахад анхаарч байгаа гэдгийг дэлхийн ойн чуулганд оролцогч улс орнуудын төлөөлөл онцолж байв. 

    Энэ удаагийн дэлхийн ойн чуулганы зорилго нь ойн модыг хамгаалахын зэрэгцээ ногоон, эрүүл, тогтвортой ирээдүйг бий болгоход оршиж буй аж. Нийт зургаан бүлэг асуудлыг чуулганаар хэлэлцэх юм байна. Дашрамд дуулгахад БНСУ-ын ерөнхийлөгч Мүн Жэ Ин дэлхийн XV ойн чуулганы индэр дээрээс хэлсэн үгэндээ, тус улс ойг хамгаалах чиглэлээр цаашид авч хэрэгжүүлэх ажлуудаас 3 зүйлийг тодотгон хэлсэн юм. 

Дурдвал, 

1. Хөгжиж буй орнуудын ойжуулалт, ой нөхөн сэргээх ажилд хувь нэмрээ оруулах, ойн салбарын албан ёсны хөгжлийн тусламжийн төслүүдийн хэмжээ далайцыг нэмэгдүүлэх, 

2. Хөгжиж буй орнуудад ойн салбараа үр ашигтай ашиглаж, эдийн засгийн өгөөжийг бий болгох тал дээр туршлагаа хуваалцаж, хөгжүүлэхэд хувь нэмэр оруулах, 

3. Дотооддоо ойн салбарын цогц хөгжлийг дэмжиж, ойжуулалтыг 2 дахин нэмэгдүүлэн хүлэмжийн хийн шингээх чадварыг сайжруулах, БНСУ-ын төр-хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд амжилттай хэрэгжүүлсэн жишээг дэлхийд танилцуулж, түүчээлэн ажиллах болно гэсэн юм.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version