TravelFocus

АЖХТ-ийнхөн “Өглөөний гудамж”-ийг цэвэрлэлээ

“Аялал жуулчлалын хөгжлийн төв” ТӨҮГ -аас санаачлан Нийслэлийнхээ өнгө төрх, хоггүй орчныг бүрдүүлэхэд хүн бүрийн оролцоог чухалчлан их дээд сургуулийн төлөөлөлтэй хамтран “Өглөөний гудамж” наас эхлэн 06:30 цэвэрлэгээ эхлүүллээ. .Ногоон байгууламжийн алба “Өглөөний гудамж”-аас “Урт цагааны гудамж” хүртэл услалт арчлалт хариуцан ажиллах аж.

Тодруулбал, Аялал жуулчлалын хөгжлийн төв нь 2022 оны дөрөвдүгээр сарын нэгнээс эхлэн хөшөө дурсгалынхаа өнгийг сэргээн засварлах, угтах үүд хаалгаа угааж өнгөлөх, туг далбаагаа шинэчлэн солих, нийтийн бие засах газруудыг стандартын дагуу шинэчлэх, ариутгал халдваргүйтгэл хийх, гудамж талбайгаа цэвэрлэх, хур хог хаягдлаа арилгах зэрэг бүтээлч ажлуудыг дор бүрнээ өрнүүлэх “Аялал жуулчлалдаа бэлдье” уриалгыг саяхан дэвшүүлсэн.

Энэхүү санаачилгынхаа хүрээнд Аялал жуулчлалын хөгжлийн төв ААТТӨҮГ, Хот тохижилтын газар ОНӨААТҮГ, Чингэлтэй дүүргийн ТҮК-ийн ажилтнууд болон МУБИС, ХААИС, СИТИ их сургуулийн багш оюутнууд хамтран өнөө өглөө Өглөөний гудамжнаас Жуулчны гудамж /Найман шарга/ хүртэлх хотын төв хэсэг, мөн Хуульчдын гудамжийг тус тус цэвэрлэж, хайс хашааг арчиж өнгөллөө.

Түүнчлэн Өглөөний гудамж, Хуульчдын гудамж дахь хөшөө, дурсгалуудыг угаасны зэрэгцээ Ногоон байгууламжийн албаныхан зориулалтын машинаар мод бутны усалгаа хийв.

Цэвэрлэгээ 06:30-08:30 минутын хооронд дээрх маршрутаар үргэлжилсэн бөгөөд 21 аймгийн БОАЖГ-ын хамт олон, мэргэжлийн холбоодыг энэхүү уриалгад нэгдэж, уг аянд идэвхтэй оролцохыг уриалж байна.

1 / 12

Эх сурвалж: АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ХӨГЖЛИЙН ТӨВ

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version