ЭМЯОнцлох

Тавдугаар сарын 1-нээс бүх насныхны үнэ төлбөргүй хамрагдах эрүүл мэндийн үзлэгүүд

Нийт хүн амыг урьдчилан сэргийлэх эрт илрүүлгийн оношилгоо, үзлэгт хамруулах чиглэлийг Ерөнхий сайд үүрэг болгосон. Ийнхүү улс даяар энэхүү эрт илрүүлгийн үзлэг ирэх тавдугаар сарын 1-нээс эхлэхээр болсон.

Урьдчилан сэргийлэх үзлэгийн тогтолцоо 2018 оноос хэрэгжиж эхэлсэн. Иргэдийн оролцоо, идэвх сул байдаг учраас үзлэгийн тоо 10 хувиас дээшилдэггүй. Тиймээс энэ жил ЭМДС-гаас 60.8 тэрбум төгрөгийг зөвхөн урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдах иргэдийн санг төвлөрүүлж суулгасан байна.

Манай улсын тэргүүлэх өвчлөлүүдэд

  • Амьсгалын тогтолцоо
  • Хоол боловсруулах
  • Бэлгийн замын халдвар
  • Гэмтэл согог зэрэг ордог.

Харин нас баралтаар зүрх судасны өвчлөл, хавдар, амьсгалын замын өвчлөл, осол гэмтэл зэрэг шалтгаанууд тэргүүлэх байр эзэлдэг тул дээрх өвчлөлүүд рүү чиглэсэн оношилгоо, шинжилгээг илүү түлхүү хийх юм.

0-5 хүртэлх насны хүүхдийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийн оношилгоо, үзлэгт;

– Эмнэл зүйн иж бүрэн үзлэг

– Биеийн хэмжилт, өсөлтийн үнэлгээ, биеийн жингийн индекс

– Хөгжлийн үзүүлэлтүүдийн үнэлгээ

– Сэтгэц, зан төрхийн үнэлгээ

– Амны хөндийн эрүүл мэндийн үзлэг, зөвлөгөө /18 сараас дээш/

– Дүгнэлт

– Зөвлөгөө өгөх, шилжүүлэг зэрэг үйлчилгээ багтаж байна.

6-17 хүртэлх насны хүүхдийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийн оношилгоо, үзлэгт;

– Эмнэлзүйн үзлэг

– Биеийн хэмжилт, биеийн жингийн индекс

– Сэтгэц, зан төрхийн хөгжлийн үнэлгээ

– Сүрьеэгийн эрсдэлийн үнэлгээ

– Амны хөндийн эрүүл мэндийн үзлэг, зөвлөгөө

– Дүгнэлт бичих

– Зөвлөгөө өгөх, шилжүүлэг зэрэг үйлчилгээ багтаж байна.

18-30 насны иргэдийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийн оношилгоо, үзлэгт;

– Биохимийн шинжилгээ (холестерин, триглицерид, АСАТ, АЛАТ, шууд билирубин, амилаза, креатинин, мочевин),

– Цус болон шээсний ерөнхий шинжилгээ,

– Тэмбүү илрүүлэх хурдавчилсан шинжилгээ,

– ХДХВ илрүүлэх хурдавчилсан шинжилгээ,

– Хепатитийн В, С вирусийн эсрэг бие илрүүлэх хурдавчилсан сорил,

– Зүрхний цахилгаан бичлэг,

– Цээжний рентген зураг

– Эмчийн үзлэг

– Эрт илрүүлгийн асуумж, эрсдэлийн үнэлгээ

– Дүгнэлт

– Зөвлөгөө зэрэг үйлчилгээ багтаж байна.

31-45 насны иргэдийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийн оношилгоо, үзлэгт;

– Биохимийн шинжилгээ (холестерин, триглицерид, АСАТ, АЛАТ, шууд билирубин, амилаза, креатинин, мочевин),

– Цус болон шээсний ерөнхий шинжилгээ,

– Өлөн үеийн глюкоз,

– Тэмбүү илрүүлэх хурдавчилсан шинжилгээ,

– ХДХВ илрүүлэх хурдавчилсан шинжилгээ,

– Хепатитийн В, С вирусийн эсрэг бие илрүүлэх хурдавчилсан сорил,

– Эсийн шинжилгээ –ПАП тест,

– Хэвлийн хэт авиа,

– Бамбайн хэт авиа,

– Хөхний хэт авиа,

– Зүрхний цахилгаан бичлэг,

– Улаан хоолой, ходоодны дуран,

– Цээжний рентген зураг

– Эмчийн үзлэг

– Эрт илрүүлгийн асуумж, эрсдэлийн үнэлгээ

– Дүгнэлт

– Зөвлөгөө зэрэг үйлчилгээ багтаж байна.

46-60 насны даатгуулагчийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийн багц

– Биохимийн шинжилгээ (холестерин, триглицерид, АСАТ, АЛАТ, шууд билирубин, амилаза, креатинин, мочевин),

– Цус болон шээсний ерөнхий шинжилгээ,

– Өлөн үеийн глюкоз,

– Өтгөнд далд цус илрүүлэх шинжилгээ,

– Хепатитийн В, С вирусийн эсрэг бие илрүүлэх хурдавчилсан сорил,

– Эсийн шинжилгээ –ПАП тест,

– Хэвлийн хэт авиа,

– Бамбайн хэт авиа,

– Хөхний хэт авиа,

– Зүрхний цахилгаан бичлэг,

– Улаан хоолой, ходоодны дуран,

– Цээжний рентген зураг

– Эмчийн үзлэг

– Эрт илрүүлгийн асуумж, эрсдэлийн үнэлгээ

– Дүгнэлт

– Зөвлөгөө зэрэг үйлчилгээ багтаж байна.

61-ээс дээш насны даатгуулагчийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийн багц

– Биохимийн шинжилгээ (холестерин, триглицерид, АСАТ, АЛАТ, шууд билирубин, амилаза, креатинин, мочевин),

– Цус болон шээсний ерөнхий шинжилгээ,

– Өлөн үеийн глюкоз,

– Өтгөнд далд цус илрүүлэх шинжилгээ,

– Хепатитийн В, С вирусийн эсрэг бие илрүүлэх хурдавчилсан сорил,

– Хэвлийн хэт авиа,

– Бамбайн хэт авиа,

– Хөхний хэт авиа,

– Зүрхний цахилгаан бичлэг,

– Улаан хоолой, ходоодны дуран,

– Цээжний рентген зураг

– Эмчийн үзлэг

– Эрт илрүүлгийн асуумж, эрсдэлийн үнэлгээ:

– Дүгнэлт

– Зөвлөгөө зэрэг үйлчилгээ багтаж байна.

Насанд хүрэгчдийн хувьд дээрх үзлэг, шинжилгээ зөвхөн лавлагаа шатлалын эрүүл мэндийн байгууллагад жилд нэг удаа хийгдэх бол хүүхдүүдийн үзлэг, шинжилгээ өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвд хийгдэх юм.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version